Маркес Мэнни Пакьяог тулаанд дуудав

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

Маркес Мэнни Пакьяог тулаанд дуудав

Мексикийн мэргэжлийн боксчин Хуан Мануэль Маркес бямба гаригийн үдэш WBA болон WBO холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаанд АНУ-ын Хуан Диазыг шүүгчдийн 100 хувийн саналаар буулган авчээ. Харин түүний дараагийн зорилго нь Филиппиний нэрт тулаанч Мэнни Пакьяо гэнэ. Пакьяо, Маркес нар өмнө нь хоёр удаа тулалдаж байснаас анх 2004 онд тэнцэж байсан бол дөрвөн жилийн дараа Пакьяо ялж байжээ. Харин гурав дахиа тулалдах завшаан олдвол заавал ялна гэдгээ Маркес илэрхийлсэн байна. Мэргэжлийн боксын рингэнд нийт 57 тулаан хийснээс нэг ялагдаж, тав тэнцэж, бусдад нь ялалт байгуулсан Маркес “Би Пакьяотой гурав дахиа тулалдахыг хүсч байна. Бокс сонирхогч хэн бүхний хувьд сонирхолтой тулаан байх болно. Мексик ч тэр, Филиппин ч тэр. Харин миний хувьд энэ бол хамгийн чухал тулаан” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж