"Дарханд төмөр зам дагасан халдварын голомт үүссэн"

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

"Дарханд төмөр зам дагасан халдварын голомт үүссэн"

"Дарханд төмөр зам дагасан халдварын голомт үүссэн"

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.11.18/ мэдээлэл  хийлээ.


Тус аймгийн Засаг дарга Т.Азжаргал:

-Covid-19 халдварын батлагдсан  нэг, сэжигтэй гурван тохиолдлын сорьцыг ХӨСҮТ-рүү хүргэсэн. Хариу нь удахгүй гарна.

Төрийн байгууллагууд өнгөрсөн шөнө төмөр замчдын ажилчдаас дахин шинжилгээ авах ажлыг зохион байгууллаа. Төмөр зам 1100 орчим ажилчинтай бөгөөд өнөөдрийн байдлаар 30 орчим хувийг нь шинжилгээнд хамруулаад байна.

Өчигдөр шөнө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад дахин гурван хүнээс халдвар илэрсэн. Тиймээс халдвартын тасагт тусгаарлан давтан шинжилгээнүүдийг авч байна. Үндсэндээ  Covid-19  нь  Дархан-Уул аймагт төмөр зам дагасан халдварын голомт үүссэн нь тогтоогдоод байна. Гурван хоногийн өмнө бид иргэдтэй тулж ажилладаг төрийн болон төрийн бус  10 мянга гаруй иргэдээс шинжилгээ авахад сэжигтэй тохиолдол илрээгүй. Тэгвэл сүүлийн хоёр хоногийн хугацаанд төмөр замын  ажилтнуудаас авч байгаа шинжилгээнд эрсдэл байна гэдгийг харуулж байна.

Тэг зогсолтыг дахин гурав хоног сунгасан нь иргэдийн дунд халдварыг нэмж тархаахгүйн тулд, тухайн байгаа газраас нь илрүүлэх зорилготой юм. Хотын хэмжээнд бүх үйл ажиллагаагаа зогсоосон ч үйл ажиллагаа явуулж байгаа эрчим хүч, хүнсний үйлдвэрүүдийн бүх ажилчид шинжилгээнд хамрагдсан. Өөрөөр хэлбэл, ажилчид нь аюулгүй гэсэн үг. Нэг халдвартай иргэн хамгийн багадаа арван хүнтэй уулзлаа гэхэд ганцхан өдрийн дотор 10-1000 хүнд халдвар дамжих магадлал өндөр учраас халдварын тархалтыг  таслан зогсоох нь юунаас ч илүү чухал байна.

Иргэдэд нэн шаардлагатай эм, түлш, ус, хүнсний бүтээгдэхүүнийг дөрвөн чиглэлээр хүргэнэ. Онцгой нөхцөл үүссэнтэй холбоотой иргэдийн хүнс, түлээ, нүүрсний хангамжид анхаарал хандуулан ажиллаж байна. Нэн ядуу, эмзэг бүлгийн 1000 өрхөд түлээ, нүүрсний тусламж үзүүлэх шийдвэрийг гаргаж, өчигдрөөс олгож эхэлсэн. Тэг зогсолт хийсэн тул түлээ, нүүрсийг 24 цэгээр дамжуулан хүргэлт хийж ажиллана. Мөн хүнсний хэрэглээ болон ариутгалын бодисыг цахим хуудсаар дамжуулан захиалах боломжийг бүрдүүлсэн. Дархан хотыг долоон бүсэд хуваан хүнс, эмийн хангамж, түлээ түлшийг хүргэлтийн үйлчилгээгээр хүргэхээр болсон" гэлээ. 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж