Дэлхий ертөнцийн дижитал хөгжлийг КОВИД-19 цар тахал нэг жилийн хугацаанд хурдацтай өөрчилж буйг бид харж байна. Нөхцөл байдлаа дагаад компаниудын үйл ажиллагаа, ажиллах арга, бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх хэлбэр ч өөрчлөгдөж байна. Жишээ нь ковидын үеэр АНУ-д онлайн банкны үйлчилгээ хэрэглэгчдийн тоо 25 хувиар өссөн. Түүнчлэн зайнаас уншдаг visa contactless картын хэрэглээ 150 хувиар өссөн зэрэг статистикууд гарчээ.
Нөгөө талаас уламжлалт арга барилаар үйл ажиллагаа эрхэлдэг байсан компаниуд, уламжлалт байдлаар аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг авдаг байсан үйлчлүүлэгч, харилцагч нарт цахим үйлчилгээнүүд төвөгтэй санагдах асуудал үүссэн. Гэвч нөхцөл байдал биднийг ковидын үеийн давуу талыг олж харан, дижитал хөгжилд хөл нийлүүлж ажиллаж, амьдрахыг шаардаж байгаа. 2020 онд зөвхөн Канад улсад л гэхэд номын худалдааны 43 хувийг онлайн сувгаар хийжээ. Мөн Энэтхэг улсад хийсэн судалгаагаар судалгаанд оролцогсдын 2/3 нь долоо хоногийн ном уншилтын дунджаа 7 цагаар нэмэгдүүлсэн гэжээ. Мөн нийт номын 2/3-ыг цаасан ном эзэлж байна гэсэн үр дүн гарчээ.
Ковидын нөлөөгөөр олон улсын зах зээлд зэсийн үнэ өссөн. Энэ нь зэсийн экспортоор төсвийн дийлэнх хувиа бүрдүүлдэг манай улсын хувьд цаашид давуу тал үүсгэнэ. Дижитал эринд ухаалаг төхөөрөмжүүдийн хэрэглээ нэмэгдэж, үүнийг дагаад зах зээл дэх зэсийн нийлүүлэлт ч өсөх нь тодорхой. Мөн манай улсад 2020 онд зөвхөн Худалдаа, хөгжлийн банкны VISA картын захиалгын 90 хувь нь онлайнаар хийгдсэн байна. Түүнчлэн биет бус VIRTUAL картыг TDB ONLINE апп-аар үнэгүй үүсгэж олон улсад болон дотооддоо онлайн гүйлгээ хийх боломжтой болсон.
Харилцагчид ч замын түгжрэл, салбар нэгжийн дараалалд цаг алдахаас зайлсхийж онлайн банкны үйлчилгээг идэвхтэй ашиглаж ирсэн. Учир нь онлайн банк утас, нөүтбүүк, пад, таблет зэргээрээ банкны вэбсайт, апп ашиглаад бүх төрлийн төлбөр тооцоогоо БУЙДАН ДЭЭРЭЭ ШИЙДЧИХНЭ. Ковид бидний хэрэглээг дижитал болгож, илүү ухаалаг, хялбар шийдэлтэй LIFESTYLE-н боломж өгч байна.
Холбоотой мэдээ