Түр хорооны хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Түр хорооны хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Түр хорооны хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо
НЭМЭЛТ: 12.20
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

ТҮР ХОРОО УОК-ЫН ДАРГА Я.СОДБААТАРЫН МЭДЭЭЛЭЛ СОНСОНО
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулсан.  Түр хорооны цахим хуралдаан өнөөдөр 12.00 цагт хуралдаж,  Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын мэдээллийг сонсох юм.
Тодруулбал, Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдал болон Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Засгийн Газраас цар тахлын өвчлөл гарсан үед авч хэрэгжүүлж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед иргэд, олон нийтээс УИХ-ын гишүүдэд хандаж байгаа нэг чухал асуудал бол банкны зээл, түүний эргэн төлөлттэй холбоотой асуудал байна. Энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг Монгол банкны Ерөнхийлөгч нарын танилцуулгыг сонсоно. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж