Малаа усалж байгаад нууранд живжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Малаа усалж байгаад нууранд живжээ

Малаа усалж байгаад нууранд живжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өчигдөр /2020.11.17/ тус сумын харьяат 35 настай эрэгтэй Т нь малаа усалж байгаад нууранд живсэн хэрэг гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид Энержи ресурс ХХК-ийн ажилтнууд 25 км зам туулан 12:55 цагт очиж нуурын эргээс таван метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Мөн Онцгой байдлын газрын алба хаагчид Увс аймгийн Цагаанхайрхан суманд энэ сарын 13-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 43 настай эмэгтэй Н-ийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж  буй. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж