"Банкуудын цөөн салбарыг ажиллуулахаар ярилцаж байна" | News.MN

"Банкуудын цөөн салбарыг ажиллуулахаар ярилцаж байна"

"Банкуудын цөөн салбарыг ажиллуулахаар ярилцаж байна"

"Банкуудын цөөн салбарыг ажиллуулахаар ярилцаж байна"

Засгийн газар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг арванхоёрдугаар  сарын 1-н болгож, сунгасан. Үүнтэй холбогдуулан арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, Covid-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан  хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс иргэдийг банкны үйлчилгээг гэрээсээ онлайнаар авахыг уриалж буй.  

Хэдийгээр банк хоорондын төлбөр тооцоо хэвийн явагдаж байгаа ч цахим банк, карт ашигладаггүй иргэдийн хувьд байрны мөнгө буюу ус, дулаан, интернэтийн хэрэглээний төлбөрөө хэрхэн төлөх вэ, компаниуд ажилчдынхаа цалин зэргийг шилжүүлэхэд тодорхойгүй байдал үүсээд байна.

Уг нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотойгоор 11 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа иргэдэд  доголдолгүй үйлчилнэ гэсний дотор банкны төлбөр, тооцооны үйл ажиллагаа хамаарч байгаа юм.

Улсын Онцгой комиссоос “Монголын банкнуудын холбоо /МБХ/ Монголбанкинд мэдэгдэхдээ энэ сарын 17-ныг дуустал цахимаар ажиллана гэсэн. Одоогоор нэг ч банк ажиллаагүй байна. УОК-д хандаж тодорхой өрөөгөөр үйлчлэх зөвшөөрөл авсан. Энэ бол Монголын банкнуудын холбооны мэдэх асуудал” хэмээсэн.  

ИРГЭД БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  86 ХУВИЙГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ

Тэгвэл Монголын банкнуудын холбоо  “Мэдээж заавал банкны салбар тооцооны нэгж дээр хийгддэг үйлчилгээ гэж бий. Тиймээс зайлшгүй шаардлагатай тохиолдолд банкнуудын  салбарыг цөөн тоогоор  ажиллуулах талаар ярилцаж байна. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй. Банкуудын хувьд салбар, тооцооны нэгж, мобайл банк, интернэт банк, гар утасны аппликэйшн, пос  болон АТМ төхөөрөмж зэрэг олон сувгаар үйлчилгээгээ хүргэдэг. Иргэд банкны үйлчилгээний  86 хувийг цахимаар авах боломжтой. Харин  салбар тооцооны нэгж дээр хийгддэг гүйлгээний тоо нь нийт гүйлгээний 14 хувийг бүрдүүлдэг” гэх хариултыг өглөө.

ИХ ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭ ХИЙХ ТОХИОЛДОЛД БҮХ БАНКУУДЫН ТӨВ ОФФИС АЖИЛЛАЖ БАЙНА

Монголбанкны хувьд “Өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комисст арилжааны банкуудын зарим салбарууд халдвар хамгааллын дэглэм дор, цөөн хүн хүлээж авч, иргэдэд үйлчлэх  шаардлагатай байна гэх хүсэлтийг хүргүүлсэн.  Одоохондоо ямар нэгэн чиглэл ирээгүй байна. Гэхдээ иргэд байрны мөнгөө төлөх, байгууллагууд ажилчдынхаа цалинг тавихдаа банк орох шаардлагагүй. Энэ бүх асуудлыг цахимаар шийдэх боломжтой. Харин их дүнтэй гүйлгээ хийх тохиолдолд бүх банкуудын төв оффис цөөн тооны хүн хүлээж авах зохицуулалтаар ажиллаж байна”гэлээ.

Нэг талаар иргэдээ эдийн засгаас хамгаалж байгаа арга хэмжээ боловч, нөгөө талаар  цахимаар төлбөр тооцоо хийдэггүй иргэдийн хувьд цаг хугацаандаа багтаан байр, орон сууцны төлбөрөө төлж чадахгүйгээс  цахилгаан, интернэтээ таслуулахад хүрэх вий гэсэн болгоомжлолтой байгаа юм.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-18 202.179.24.18

Арилжааны банк ажиллахгүй байгаа нь ААН,ЖДҮ -д хүндрэлтэй байна. ХАС банк автомат хариулагч дээр нь тавьсан. Юу ч шийдэхгүй байна.2-4 теллер ажиллуулаад дансны гүйлгээ хийлгэх шаардлагатай байна. Эмнэлгийнхэн ,Цагдаагийнхэн бүгд ажиллаж байна.Банк бол автобус,Е март шиг чихэлдэж ачаалалд дарагдахгүй. ААН,.ЖДҮ эрхлэгч нарт албан гадаад ,дотоод шилжүүлэг хийх ёстой.Улсын эдийн засаг,хөгжил ААН -ээс хамаардаг. Харин дэмжих бодлого барих ёстой. Банкны ажилчид ажиллахгүй амар байгаа байх

Avatar

Иргэн 2020-11-18 122.201.31.73

Банкны салбараа ажиллуулаачээ.Цахим банк байхгүй учраас мөнгө авч чадахгүй хэцүү байна.

Avatar

Зочин 2020-11-18 66.181.160.105

ажилчдынхаа цалинг тавьмаар байна. энэ хаан банк ямар хүнд сурталтай газар вэ. Хичнээн өдөр л маш олон хүсэлт явууллаа.гүйлгээнийэрх өгөхгүй.тэгсэн хирнээ зээлээ төл гээд утасдаад байдаг.хүмүүс цалингаа авч байж зээлээ төлж дэлгүүр орж хоол хүнсээ авна шүү дээ малнуудаа.Ямар зээл өгөөж гээд байгаа биш дансан дахь өөрийнхөө мөнгийг авмаар байна.

Avatar

ИРГЭН 2020-11-18 202.9.46.175

ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНД ХОЛБОГДОХООР ТӨРИЙН БАНКТАЙ ХОЛБОГДОХ ГЭЭД БҮТЭН ӨДӨРЖИНГӨӨ УТАС РУУ НЬ ЗАЛГАЖ, МЭЙЛ БИЧЭЭД ХАРИУ АВЧ ЧАДСАНГҮЙ. И-БАНК ИЙМЭРХҮҮ Л АЖИЛЛАЖ БАЙНА ДАА. ТӨР ЗАСАГ МИНЬ.

Avatar

Зочин 2020-11-18 66.181.187.151

Хан уул нэг ч гэсэн худалдаа хөгжлийн банк ажиллуулмаар байна.

Avatar

Зочин 2020-11-18 64.119.20.165

Манай иргэд ч иргэд. Зайны зураас байхад л ард ирээд зогсчихно.Халдварын журмыг нь сайн баримтлуулахгүй бол банк ажиллахад хэцүү л байх.

Avatar

Иргэн 2020-11-18 66.181.186.55

мөнгөөр авдаг биз дээ.Тэгээд бүх банкаа 10-аад хоног бүгдийг нь хаачихаад ОК-ын хурал дээр хүнс хангалттай бэлдсэн гэж яриад байгаа харагдах юм. Ёстой нөгөө кинон дээр УБ-аас шилэрсэн буур хайж явна гэдэг шиг.

Avatar

/*-*/ 2020-11-18 49.0.212.165

УБ-аас ирсэн Нийслэл хүү шилэрсэн ат хайгаад явдаг шиг

Avatar

Иргэн 2020-11-18 66.181.186.55

Төрийн банкны бүх салбаруудыг биш ч дүүрэг бүрд нэг банкаа ажиллуулмаар байна. Анх 11-нд интернетээр Төрийн банк 9.00-14.00 цагт ажиллана гэж зарлачихаад мөнгөөавахаар очтол хаасан байсан. Ядахдаа 1–ны өдөр иргэдийг мөнгөө ав банк хаагдана гэж зарласан бол болох л байсан. 17 хүртэл аргацаасан одоо14 хоног юм авах ямарч мөнгөгүй байна.УОК, НИйслэлийн засаг дарга нар олон түмний амьжиргааг мэддэггүй юм уу бичээд байхад ямар ч чимээ алга.Бэлдээд байгаа хүнсийг чинь дэлгүүрээс зүгээр авдаггүй

Avatar

Тэнэг шийдвэрээ боль 2020-11-18 202.55.188.87

Банкны стандараар хангуулаад ажлуулаач ээ

Avatar

зочин 2020-11-18 103.26.195.214

Хүнсний захууд ажиллаж болоод байна. Банк ажиллахад арай гайгүй бөөгнөрөл үүснэ. Цахим дансгүй иргэд олон байна. Бид яах вэ?

Avatar

irgen 2020-11-18 139.5.217.69

Gadaadaas irsen guivuulaga zaaval banknii salbaraas avdag gadnaas mongo avah geheer bolomj ogohgui yum sonin yumaa

Avatar

Irgen 2020-11-18 202.126.90.111

Golomt banknii tov salbariig ajilluuj ogooch. Hadgalamjiin hairtsagnaas yum avah heregtei bn.

Avatar

Иргэн 2020-11-18 150.129.143.86

Бүх юм бэлэн байдаг хүмүүс ойлгохгүй. Банкууд ажиллах хэрэгтэй шдээ.

Avatar

Зочин 2020-11-18 192.82.77.173

Захиалсан карт/ төрийн банкны/ аа яаж авах вэ?

Avatar

зочин 2020-11-18 192.82.67.70

банкууд халдвар хамгаалалтаа сайн мѳрдѳѳд хэвийн ажиллаж болно ш дээ хэрвээ ажлуулахгүй гэж байгаа бол сар бүр тѳлдѳг зээл бол тэрийг нь байр цахилгаан нетийн тѳлбѳрийг хойшлуулж ямар нэг торгууль алданга тооцохгүй байлгахыг засаг үүрэг болго

Avatar

Зочин 2020-11-18 202.21.107.110

Банк санхүүгийн байгууллагаа ажиллуул. Хүмүүс мөнгөндөө хүрэх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-11-18 66.181.190.89

Цахилгаан, интернэтийн төлбөр төлөөгүйн төлөө хааж болохгүй шүү дээ, онцгой нөхцөл байдал үүсээд байхад. Хорио цээр тавигдахаар тална шүү дээ.

Avatar

Баагий 2020-11-18 202.179.27.56

Сэтгүүлчид ээ, гэр хороолол, зорилтот бүлгийн иргэдийн нөхцөл байдал ямар байгаа талаар байнга тодруулж, эсэн мэнд байгаа эсэхийг сурвалжлаарай. Дундаж давхаргын иргэн миний бие ч хоол ундны асуудалтай нүүр тулах дээрээ ирээд байна шүү. Тэхлээр орлого багатай байж байгаад орлогын эх үүсвэр зогсчихсон хүмүүс яаж 14 хоногоо гүйцээх талаар сайн судлаарай

Avatar

Zochin 2020-11-18 192.82.72.175

Tsoon tsagaar ch boltugai bank ajillamaar bna. Hogshin nadad ter kart, tsahim chini alfa bna.

Avatar

zochin 2020-11-18 66.181.185.181

dansnaasaa mungu avch chadahgui turn uhlee bankaa ajiluulaachee bi maskaa zuugeed garaa ariutgaad ochij munguu avmaar baina

Avatar

Zochin 2020-11-18 202.21.109.72

Turiin bankiig bogino tsagaar ajilluulaachee

Avatar

od 2020-11-18 124.158.81.153

dansnaasaa em noolnii mongo avah geheer haalttai hunees zeelgie geheer avchirch ogoh hun oldohgui bank ni haalttai ym udehgui us uugaad l gertee heveed bh bolj bn daa. hogshin hun ter tsahim ene ter kartiig ni ashiglaj chaddaggui ym. Tsaashid yaj em hoolnii mongoo avah esvel avalguigeer delguuruud zeeleer ogdog boloh arga hemjee avch boldoggui ym bolob uu Jishee ni Ulsiin Ih Delguur tuunii oiroltsoo aptekuud geed l

Avatar

Зочин 2020-11-18 202.55.188.90

Bitgii huflaa yrid bail daa bank aa ajiluulaach ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж