"Банкуудын цөөн салбарыг ажиллуулахаар ярилцаж байна"

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

"Банкуудын цөөн салбарыг ажиллуулахаар ярилцаж байна"

"Банкуудын цөөн салбарыг ажиллуулахаар ярилцаж байна"

Засгийн газар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг арванхоёрдугаар  сарын 1-н болгож, сунгасан. Үүнтэй холбогдуулан арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, Covid-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан  хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс иргэдийг банкны үйлчилгээг гэрээсээ онлайнаар авахыг уриалж буй.  

Хэдийгээр банк хоорондын төлбөр тооцоо хэвийн явагдаж байгаа ч цахим банк, карт ашигладаггүй иргэдийн хувьд байрны мөнгө буюу ус, дулаан, интернэтийн хэрэглээний төлбөрөө хэрхэн төлөх вэ, компаниуд ажилчдынхаа цалин зэргийг шилжүүлэхэд тодорхойгүй байдал үүсээд байна.

Уг нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотойгоор 11 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа иргэдэд  доголдолгүй үйлчилнэ гэсний дотор банкны төлбөр, тооцооны үйл ажиллагаа хамаарч байгаа юм.

Улсын Онцгой комиссоос “Монголын банкнуудын холбоо /МБХ/ Монголбанкинд мэдэгдэхдээ энэ сарын 17-ныг дуустал цахимаар ажиллана гэсэн. Одоогоор нэг ч банк ажиллаагүй байна. УОК-д хандаж тодорхой өрөөгөөр үйлчлэх зөвшөөрөл авсан. Энэ бол Монголын банкнуудын холбооны мэдэх асуудал” хэмээсэн.  

ИРГЭД БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  86 ХУВИЙГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ

Тэгвэл Монголын банкнуудын холбоо  “Мэдээж заавал банкны салбар тооцооны нэгж дээр хийгддэг үйлчилгээ гэж бий. Тиймээс зайлшгүй шаардлагатай тохиолдолд банкнуудын  салбарыг цөөн тоогоор  ажиллуулах талаар ярилцаж байна. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй. Банкуудын хувьд салбар, тооцооны нэгж, мобайл банк, интернэт банк, гар утасны аппликэйшн, пос  болон АТМ төхөөрөмж зэрэг олон сувгаар үйлчилгээгээ хүргэдэг. Иргэд банкны үйлчилгээний  86 хувийг цахимаар авах боломжтой. Харин  салбар тооцооны нэгж дээр хийгддэг гүйлгээний тоо нь нийт гүйлгээний 14 хувийг бүрдүүлдэг” гэх хариултыг өглөө.

ИХ ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭ ХИЙХ ТОХИОЛДОЛД БҮХ БАНКУУДЫН ТӨВ ОФФИС АЖИЛЛАЖ БАЙНА

Монголбанкны хувьд “Өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комисст арилжааны банкуудын зарим салбарууд халдвар хамгааллын дэглэм дор, цөөн хүн хүлээж авч, иргэдэд үйлчлэх  шаардлагатай байна гэх хүсэлтийг хүргүүлсэн.  Одоохондоо ямар нэгэн чиглэл ирээгүй байна. Гэхдээ иргэд байрны мөнгөө төлөх, байгууллагууд ажилчдынхаа цалинг тавихдаа банк орох шаардлагагүй. Энэ бүх асуудлыг цахимаар шийдэх боломжтой. Харин их дүнтэй гүйлгээ хийх тохиолдолд бүх банкуудын төв оффис цөөн тооны хүн хүлээж авах зохицуулалтаар ажиллаж байна”гэлээ.

Нэг талаар иргэдээ эдийн засгаас хамгаалж байгаа арга хэмжээ боловч, нөгөө талаар  цахимаар төлбөр тооцоо хийдэггүй иргэдийн хувьд цаг хугацаандаа багтаан байр, орон сууцны төлбөрөө төлж чадахгүйгээс  цахилгаан, интернэтээ таслуулахад хүрэх вий гэсэн болгоомжлолтой байгаа юм.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж