ОХУ-ын төрийн Дум тус улсын үе үеийн Ерөнхийлөгч нарыг насаар нь парламентын дээд танхимын гишүүн болгох хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг дэмжжээ.
Уг хуульд зааснаар ОХУ-ын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаа дууссаны дараа автоматаар парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн гишүүн болж, насан туршдаа уг албыг хаших юм. Мөн өөрийн сонгосон 30 хүртэл тооны хүнийг зургаан жилийн хугацаатай Холбооны зөвлөлийн гишүүнээр томилох, заримыг нь өөртэйгээ адилхан насан туршийн гишүүнээр томилох эрхтэй байхаар тусгажээ.
Түүнчлэн Холбооны зөвлөлийн гишүүн нь халдашгүй эрхтэй болдог байна. Үүнээс гадна өөр нэг хуулийн төслийг дэмжсэн нь тус улсын Ерөнхийлөгч нар албан тушаалаасаа өмнө гэмт хэрэг үйлдсэн бол үүнийг сөхөж шалгахгүй байх халдашгүй эрхтэй болох явдал байв.
Хэрэв энэ хууль хүчин төгөлдөр болбол Ерөнхийлөгч Владимир Путин, экс Ерөнхийлөгч Дмитрий Медведев нарт үйлчлэх боломжтой байгаа билээ. Учир нь энэ хууль хуучин ЗХУ-ын Ерөнхийлөгч нарт хамаарахгүй.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ