Буугаар сүрдүүлсэн этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Буугаар сүрдүүлсэн этгээдийг баривчилжээ

Энэ сарын 6 буюу өнгөрсөн ням гаригт Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт “Toyota Crown” автомашинтай залуу гар буу гарган “Ална шүү” хэмээн заналхийлсэн” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэний дагуу цагдаагийнхан гэмт этгээдийг эрэн сурвалжилж  эхэлсэн.

Иргэн Т-г өнгөрсөн Ням гаригт Дөлгөөн нуураас Өлзий төв рүү машинтай явж байхад нь нэг Тоёота маркийн машинтай хүн шахаж зогсоод буу гарган “ална шүү” хэмээн сүрдүүлсэн хэмээн цагдааг мэдээлэл өгсөн юм.

Харин өнөөдөр түүнийг баривчилсан байна. Сүрдүүлсэн этгээд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ч байсан бөгөөд хэргийн газраас эд мөрийн баримтаар тоглоомон буу болон бууны цаасан хайрцаг хураан авч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж