Хүнээс хүнд халддаг шинэ вирусийг нарийн судалжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Хүнээс хүнд халддаг шинэ вирусийг нарийн судалжээ

Хүнээс хүнд халддаг шинэ вирусийг нарийн судалжээ

Боливийн эрдэмтэд хүнээс хүнд халдаж, халдвар авсан таван хүн тутмын гурвыг нь их хэмжээний цус алдуулан үхэлд хүргэх аюултай, эболатай төстэй вирусийг нарийн судалснаа тайлагнажээ.

Мэрэгч амьтдаас гаралтай тус вирусийг чапаре вирус хэмээх бөгөөд эрдэмтэд анх 2004 онд Боливийн Чапаре мужид тус вирусийг нээж байжээ. Түүнээс хойш эрдэмтэд чапаре вирусийг судалсаар ирсэн бөгөөд сүүлийн үед хийсэн нэгэн судалгааны үр дүнд вирусийг хэрхэн халдварладаг, хэр хөнөөлтэй болохыг тогтоожээ.

2019 онд Боливи улсад чапаре вирус дэгдэж эхлэхэд эрдэмтэд онцгой анхаарал хандуулан улам нарийн судалж эхэлсэн байна. улмаар чапаре вирус нь эболатай төстэй хэмээгдэж буй ч өөр овгийн вирус болохыг нь тогтоожээ. Чапаре вирус тээгч этгээд өндөр халуурч, зарим эрхтнүүдийн үйл ажиллагаа доголдон их хэмжээний цус алддаг байна.

Одоогийн байдлаар тус вирусийн эсрэг тохирсон эмчилгээ олдоогүй байгаа гэнэ. Чапаре вирусээс үүсдэг өвчний нийтлэг шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, биеэр юм туурах, цус алдах зэрэг гэнэ. Мөн эрдэмтдийн үзэж байгаагаар хархны ялгадаснаас халдвар авах эрсдэл хамгийн өндөр аж.

Доктор Кэйтлин Коссабүүм болон түүний вирус судлах баг энэ долоо хоногт АНУ-ын халдварт өвчний хяналт, судалгааны төвтэй жил бүрийн уламжлалт уулзалтаар уулзаж, 2019 оны өвчний дэгдэлтийн талаар хийсэн судалгаануудынхаа үр дүнгээс танилцуулжээ.

2019 онд уг вирусийн халдвар авсан анхны өвчтөн нь 65 настай будааны тариачин байжээ. Түүнийг эмчилж байсан 25 настай эмч халдвар авснаар өвчин цааш тархаж эхэлсэн гэнэ. Улмаар эмчийг эмнэлэгт хүргэсэн 48 настай сувилагч мөн халдвар авчээ. Халдвар авсан хүмүүс бүгд өвчтөний биеийн ямар нэг шингэнтэй харьцсан аж. Дээрх гурван өвчтөн удалгүй нас барсан бол халдвар авсан түргэний эмч болон энгийн нэг иргэн амьд үлдэж чадсан гэнэ.

Судалгаагаар Боливи болон хөрш орнуудад нь нутагладаг будааны харх чапаре вирусийг тээгч гэдэг нь батлагдсан аж. Эдгээр судалгааны үр дүнд олж авсан мэдээллүүд дээр үндэслэн Боливийн эрдэмтэд орон даяар мэр сэр үзэгдэж буй төстэй шинж тэмдэг бүхий тохиолдлуудыг буруу оношилж байх вий гэдэгт санаа зовох болсон байна.

Сайн мэдээ нь чапаре гэх мэт мэрэгч амьтдаас халдварладаг аренавирусүүд нь халуун болон ариутгагч бодист тэсвэргүй учир тахал болтлоо томрох эрсдэл бараг үгүй гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж