Эрхүүд зам дээр хүний яс олноороо хаягджээ | News.MN

Эрхүүд зам дээр хүний яс олноороо хаягджээ

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Эрхүүд зам дээр хүний яс олноороо хаягджээ

Эрхүүд зам дээр хүний яс олноороо хаягджээ

ОХУ-ын Эрхүү мужийн Киренск хэмээх жижиг хотын зам дээр хүний яс олноороо хаягдсаныг олджээ. Мөстөж, халтиргаа үүссэн замын халтиргаа гулгааг бууруулахаар элс асгасан ба элсэн доороос хүний гавлын яс болон бусад яснууд гарч ирсэн байна.

Эдгээр яснуудын зураг цахим сүлжээнд тарж, орон нутгийн хууль сахиулагчид учрыг олж, хариуцлага алдсан хүмүүсийг олж илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Одоогоор эдгээр яснууд гурван хүний цогцос болохыг олж тогтоожээ. Эдгээр нь 1917-1922 оны Оросын иргэний дайны үед амь үрэгдсэн хүмүүсийнх байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзжээ. Хот тохижилтын ажилтнууд хуучин оршуулгын газрын орчмоос элс авч зам дээр дэвссэн байж магадгүй гэнэ.

Дэлхийн II дайны үед тулаан өрнөж байсан газруудаас барилга, газар шорооны ажлын үеэр хүний яс гарч ирэх тохиолдол элбэг байдаг аж. Тухайлбал, 2018 онд Латвид барилгын суурь ухах үеэр 150 орчим хүнийг бөөнд нь оршуулсан булш илрүүлж байжээ.

Мөн Якутск хотыг Магадантай холбосон 2,000 км орчим урт Колымын автозамыг Сталины үед хоригдлуудаар бариулж байв. Ажлын ачааллаа дийлэлгүй 250 мянга орчим хоригдол амиа алдсан гэдэг ба уг замыг “хүний ясаар бүтсэн зам” гэж нэрлэдэг байна.

Эх сурвалж: The Guardian

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэхэ 2020-11-18 66.181.186.112

буриадуудын яс биздээ

Avatar

Зочин 2020-11-18 202.21.109.126

ГЕНИЙ СУДАЛГААГААР ГАРНА

Avatar

хэхэ 2020-11-18 66.181.186.112

Оросын их хядлгагад өртсөн хөөрхий муусайн буриадуудын яс биздээ

Avatar

/*-*/ 2020-11-18 49.0.212.165

"Америкийн нууцыг олоё гэвэл компьютер аваад сүлжээг нь ух, Оросын нууцыг мэдье гэвэл хүрз аваад газрыг нь ух гэдэг" үг бий, энэ яс бол тийм л утгатай юм, нууц мэдээлэл мэдэж байсан хүнийг алаад булах нь хаант оросын үеэсээ л одоог хүртэл хамгийн шалгарсан арга, Сталины хэлсэн үг байндаг: "Хэрвээ хүн байхгүй бол асуудал байхгүй ээ" гэж

Avatar

Ovgon 2020-11-18 64.119.16.186

ene oros mon muu eriin chotgor s****m shugelsen uls shuu.

Avatar

энхээ 2020-11-18 66.181.161.44

тиймээ.Хамгийн муухай нь чи Монгол Улсын иргэн болсон нь бүр муу юмдаа.

Avatar

Зочин 2020-11-18 202.21.109.126

ОРОСЫН ЯС БАЙВАЛ ХОХЬ НЬ

Avatar

Зочин 2020-11-18 192.82.74.158

Kirinskiin raion gedeg ni Erhvvd bish Chitad baidag. Manai Hentii aimgiin Dadal sumtai zalgaa.

Avatar

Зочин 2020-11-18 66.181.177.198

"Киренский район Иркутской области" гэж Байгал нуурын баруун хойд талд байдаг юм!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж