Эдийн засгийн арга хэмжээний УИХ-ын ажлын хэсэгт хотын дарга Д.Сумъяабазар орлоо | News.MN

Эдийн засгийн арга хэмжээний УИХ-ын ажлын хэсэгт хотын дарга Д.Сумъяабазар орлоо

Эдийн засгийн арга хэмжээний УИХ-ын ажлын хэсэгт хотын дарга Д.Сумъяабазар орлоо

Эдийн засгийн арга хэмжээний УИХ-ын ажлын хэсэгт хотын дарга Д.Сумъяабазар орлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төлбөр тооцоо хэвийн явж байгаа бөгөөд цаашид цахим төлбөр тооцоог түлхүү ашиглах шаардлага үүсэж байгааг мэдээлэв.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: Зээлийн хүүг хойшлуулах, царцаах нь тохиромжтой арга хэмжээ биш. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ. Үүний оронд зээлийн хүүг бууруулах, боломжтой бол түр хугацаанд тэглэх арга хэмжээ авах нь илүү оновчтой. Энэ талаар Монголбанкнаас банкуудын холбооныхонтой ярилцаж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Юуны өмнө бага, дунд орлоготой иргэдийн зээл авдаг  банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод, ломбард зэрэг байгууллагын зээлийн хүүг бууруулах, тэглэх бүрэн боломжтой. Учир нь эдгээр байгууллагад зээлийн эх үүсвэрийн зардал үндсэндээ байхгүй гэлээ.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Өдрийн орлоготой болон орлого багатай иргэд, нийгмийн эмзэг бүлгийнхэн, тэтгэврээс өөр орлогогүй өндөр настнууд эрсдэлд хамгийн түрүүнд өртөх магадлалтай тул тэдгээрт чиглэсэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн санал хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: “Дотоодын нийт бүтээгдэхүүний 66,4 хувь, дотоод худалдааны орлогын 87.0 хувь, улсын хэмжээнд бүртгэлтэй 187.126 аж ахуйн нэгжийн 140.722 нь нийслэлд байна. Эдгээрээс үйл ажиллагаагаа явуулж байгаа нь улсын хэмжээнд 93 мянган аж ахуйн нэгжээс 63 мянга нь буюу 67.2 хувь нь  байна. Иймээс том хотын эдийн засгийг эрсдэл багатай авч гарах зайлшгүй шаардлага өнөөдөр тулгараад байна” гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх, зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тэтгэврийн өвгөн 2020-11-18 150.129.141.79

Би ер нь төр засагтаа гэм хийгээгүй л юм сан.Өр зээл тавьж үр хүүхэддээ ирээдүй хойчдоо өр үлдээхгүй юм сан гэж бодох юм.Төр засаг тэгэж боддоггүй юм байнаа.Тэтгэвэрийн зээлтэй настанд зээл тэглээ.Түүнд хамрагдаж чадаагүй ээ.Одоо ЭЗийн арга хэмжээнд бас зээлтэй иргэд гээд яриад байх юм.Тэр хүнс хоолны талонд хамрагддаггүй.Учир нь нам дагасанд эсвэл Баян хүмүүст олддог бололтой.Би учиргүй халамж хүсээгүй ээ.Иргэдэдээ адил жигд хандаач л гэж хэлэх гэсэн юм.

Avatar

/*-*/ 2020-11-18 49.0.212.165

Ийм бөхчүүд хотын дарга болчоод макро, хөгжлийн эдийн засгийн асуудлаар бүр УИХ-ын танхимд очиж лекц семинар хийгээд унавал нөгөө мэргэжлийн эдийн засгийн ухааны судлаач, шинжээч айхтар хүмүүс нь одоо яах юм болж байна аа, тэд Сумьяабазарын оронд сум, аймгийн наадамд очиж барилдаж бөх суралцах хэрэгтэй болж таарах уу аан?

Avatar

зочин 2020-11-18 202.179.24.18

Бүх ард түмний эрх ашиг нийтлэг тул төсөвөө үргүй, ашиггүй зүйлд зарцуулахгүй байвал сайн байна.

Avatar

зочин 2020-11-18 202.179.24.18

Түр зуур ард иргэд биднийг хуурсан дэмжлэг хэрэггүй. .Алсдаа улсаа хөгжүүлэх бодлого санал байх нь чухал.Банкны хүүг бууруулах нь зүйтэй.

Avatar

Муу эр дайнд хөөрнө 2020-11-18 192.82.72.175

Энэ Сумъяабазар чинь МУУ ЭР ДАЙНД ХӨӨРНӨ гэдэг үг яг таарах хүн байна лээ. Өчигдөр ТВ-ээр иргэдэд хорио тавьснаа ямар онгироо байдлаар илэрхийлэв ээ. Иргэний эрхэд халдсан ийм шийдвэрээ их болгоомжтой танилцуулах ёстой. Гэтэл … Харин Халтар гэдэг сайд чинь онцгүй ага хэмжээ гэхдээ зайлшгүй гэдгийг эвтэйхэн ойлгуулчихаж байна лээ.

Avatar

Зочин 2020-11-18 202.179.25.68

Сумьяабазар эдийн засаг мэдэх үү.? хаха элэг авчлаа

Avatar

Иргэн М 2020-11-18 202.9.46.8

Ээ чааваас аа бие нь дийлэх юм бол уу даа. Мэдэхгүй юмандаа хошуу дүрж явж мэдрэлийн ядаргаанд орж балрах виз дээ. Өөрийн дурандаа хотын дарга хичээгээд ард түмэндээ ялахад нойр хоолгүй ядарч байна гээд гоншигноод байсан. Алба биш дээ чадалтай чадвартай ачаалал дааж чадах мэдлэгтэй боловсролтой хүнд нь зайгаа тавта өгмөөр юсанагдаад.

Avatar

иргзн 2020-11-18 202.179.27.138

хичнээн Банк санхүүгийн бодлогын өөрчлөлт хийгээд яахав дээ, Бэлэн мөнгөгүй Худалдан авах чадваргүй Иргэд нь улам олшироод байхад Банкны хүү бууруулах юм яриад сууцгааж байдаг, таарч дээ, энэнийхээ оронд Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн бол Иргэдэд ч ЭЗ-т их хэрэгтэй зүйл байх байлаа гэж,

Avatar

тт 2020-11-18 202.9.40.189

ийм хүн яаж хотын дарга болдог байна ааа Монголын төрд ухаалаг хүн байхгүй болжээ Бүгд хөлдүү түгжигдмэл ямар ч ярианы чадваргүй хүмүүс

Avatar

Зочин 2020-11-18 202.55.191.194

яаж толгой нь эргэхээрээ энэ Мулгуубазарыг хотын даргаар тавьдаг байна аа.

Avatar

Зочин 2020-11-18 202.9.46.185

Нэг ялархсан хотын даргаас олигтой юм гарахуудаа.

Avatar

Zochin 2020-11-18 66.181.186.63

Bankni zeeliig tegleh.niigmiin daatgaliig turuuchiin 6 sar shigee bolgoochee.ihenh irged ajil orlogo muutai bgaa.neg udaagi8n mongon tuslamj ogch bolohgui yu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж