“Sputnik V” вакциныг хөлдөөж хатаасан хэлбэрт шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

“Sputnik V” вакциныг хөлдөөж хатаасан хэлбэрт шилжүүлнэ

“Sputnik V” вакциныг хөлдөөж хатаасан хэлбэрт шилжүүлнэ

“Covid-19” цар тахлын эсрэг “Sputnik V” вакциныг олон улсад тээвэрлэн, удаан хугацаанд хадгалахад зориулан ваакум орчинд хөлдөөн хатаасан хэлбэрт шилжүүлэхээр Оросын эрдэмтэд ажиллаж эхэлжээ.

Герман эрдэмтдийн гаргасан авч, АНУ-ын “Pfizer” эмийн компанид үйлдвэрлэхээр туршилтын шатандаа яваа “Covid-19” халдварын эсрэг вакцин нь 90 хувийн үр дүн үзүүлсэн боловч Цельсийн -70 хэмд хадгалах шаардлагатай. Ингэснээр вакциныг хол газар тээвэрлэх, удаан хугацаанд хадгалах, их хэмжээгээр нөөцлөх зэрэгт асуудал тулгарч байгаа юм.

Харин ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалт сангийн дарга Кирилль Дмитриевийн хэлснээр вакциныг лиофилизаци буюу вакуум орчинд хөлдөөн хатаах технологиор үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Улмаар энэ үйл явцын эхний үр дүн ирэх хоёрдугаар сард гарахаар тооцжээ.

Эмийн хадгалах хугацааг уртасгах зорилгоор лиофилизаци буюу вакуум орчинд хөлдөөн хатаах технологийг ашиглах нь түгээмэл. Энэ технологийг ашигласан нөхцөлд тухайн эмийг энгийн хөргөгчинд хадгалах боломжтой болдог аж.

Үүний зэрэгцээ “Sputnik V” вакцины үйлдвэрийг Москва бүс нутагт барьж эхэлсэн талаар ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга Дмитрий Медведев өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Түүний мэдээлснээр 3.5 сая хүн тун вакциныг хадгалах хүчин чадалтайгаар тус үйлдвэр баригдаж байгаа аж.  ОХУ нь өнгөрсөн наймдугаар сарын 11-нд “Covid-19” цар тахлын эсрэг дэлхийн анхны вакциныг гарган авсныг зарласан. Тэгвэл арваннэгдүгээр сарын 11-нд мэдээлснээр “Sputnik V” вакцин нь туршилтаар 92 хувийн үр дүн үзүүлсэн байна. Одоогоор вакцины гуравдугаар шаьны туршилт 40 мянган хүн дээр явагдаж байгаа аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж