АНУ-ын тэнгисийн цэргийн байлдааны хөлгөөс пуужин харваж, тив алгасах баллистик пуужинг амдан сөнөөж туршлаа. Туршилт амжилттай болсон нь Хойд Солонгос зэрэг орнуудаас ирж болзошгүй баллистик пуужин, цөмийн дайралтын эсрэг чухал алхам болсныг армийн албаныхан мэдэгджээ. “USS John Finn” байлдааны усан онгоцоос харвасан пуужин тив алгасах баллистик пуужинг Хавайн зүүн хойд хэсэгт амдан сөнөөж, байгаа амжилттай устгажээ. Өмнө нь тив алгасах пуужинг амдан сөнөөх туршилтыг хуурай газар дээр Аляска болон Калифорни муж улсад явуулж байв.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ