Такакэйшо, Шиманоүми нар башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Такакэйшо, Шиманоүми нар башёг тэргүүлж байна

Такакэйшо, Шиманоүми нар башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн арав дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.17) Токио хотын Рёогокү кокүгикан ордонд явагдлаа. Башёгийн арав дахь өдөр одоогоор ганц өндөр цолтой бөх болж үлдээд буй озэки Такакэйшо маэгаширагийн тавт эрэмбэтэй Мёогирюүтай тааран барилдаж, ээлжит даваагаа авлаа. Тэрбээр есөн даваа, нэг унаатай башёг Шиманоүмигийн хамтаар тэргүүлж байгаа бол тэдний араас Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, Рюүдэн нар удаалж байна.

Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Тобизарүтай тааран барилдаж, найм дахь даваагаа авав. Тэрбээр найман даваа, хоёр унаатай яваа. Мөн Тамаваши Мөнх-Оргил Рюүдэнд өвдөг шороодож, зургаан даваа, дөрвөн унаа явна.

Харин Ичиножо Ичинноров Точиношинг, Хошорюү Бямбасүрэн Саданоүмиг тус тус давсан бол Кирибаяама Лхагвасүрэн Оношод тус тус өвдөг шороодов. Кирибаяама Лхагвасүрэнгийн хувьд энэхүү башёд тун муу барилдаж байна. Одоогоор ердөө ганц даваа, есөн унаатай байгаа бол Ичиножо Ичинноров гурван даваа, долоон унаатай, Хошорюү Бямбасүрэн зургаан даваа, дөрвөн унаатай байна.

Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрчээ. Энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж