Гоёлын алчуурыг яаж ашиглахаа мэддэг дизайнер Клаудиа Морейра | News.MN

Гоёлын алчуурыг яаж ашиглахаа мэддэг дизайнер Клаудиа Морейра

Гоёлын алчуурыг яаж ашиглахаа мэддэг дизайнер Клаудиа Морейра

Гоёлын алчуурыг яаж ашиглахаа мэддэг дизайнер Клаудиа Морейра

Өдгөө Фэйсбүүк, инстаграмаас дутахгүй олон хэрэглэгчтэй болсон алдартай нэгэн платформ бол Тик Ток билээ. Тик Ток дээр хүмүүс дуунуудын аян дээр бүжиж, бүтээлч сэтгэхүйгээ гайхуулдгийг ч загварын чухал зөвлөгөөнүүд ч бас байдаг. Тиймээс загварын Vogue сэтгүүл Тик Токоор дамжуулан гоёлын алчуурыг зөв хэрэглэх чухал зөвлөгөө өгдөг дизайнер Клаудиа Морейратай ярилцжээ.

Өдгөө 34 настай тэрбээр Португалын Лисбон хотод оршин суудаг аж. Өөрийнх нь хөтлөн явуулдаг Тик Ток хуудсаар нь зочилж үзвэл Морейра гоёлын алчуурыг хэрхэн бүтээлчээр ашиглаж болох 50 гаруй гайхалтай арга олсноо хуваалцсан байна. Түүний бүтээлч сэтгэхүй маш сайн хөгжжээ. Морейра гоёлын алчуураар цүнх, банзал, нөмрөг, цамц, гоёл гээд бүхнийг хийж чадах аж. Тэрбээр мөн есдүгээр сард өөрийн гэсэн гоёлын алчуурны бренд Zafia-г нээжээ.

Морейра “Миний төрсөн нутагт настай эмэгтэйчүүд толгойгоо алчуураар боодог. Залуу эмэгтэйчүүд нь тэднийг хараад хүндэлдэг байсан. Хүүхэд насаа санахад үргэлж л толгойгоо алчуураар боодог байсан. Эмээ минь хамгийн түрүүнд бодогддог” хэмээн ярьжээ. Тэрбээр гоёлын алчуураар бүхнийг хийж болдгийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Тик Ток дээр үзүүлдэг болжээ.

Тик Токт нэгдсэнээс хойш өдгөө долоон сарын хугацаанд Морейра 10 мянга орчим дагагчтай болжээ. Гэхдээ эхэндээ Морейра өөрийнх нь зөвлөгөөнүүд ийнхүү алдартай болж, цаашлаад өөрийн гэсэн брендтэй болно гэж огтхон ч төсөөлөөгүй байсан гэнэ. Тэрбээр бусдын л адил тренд дуунууд дээр бүжиглэн бичлэг хийж үзсэн ч өөрт нь тохирохгүй гэдгийг ойлгоод шантарч эхэлж байжээ.

“Хөл хорионд ороод хаашаа ч гарч чадалгүй гэртээ хашигдах үед Тик Ток надад маш их нэмэр болсон. Эхэндээ би хүмүүсийн хөгжилтэй бичлэгүүд, бүжиг, дууг гүйлгэж үздэг, өөрөө хийхийг оролддог байлаа. Гэвч тэд надад үнэхээр тохирохгүй гэдгийг удалгүй ойлгосон юм. Уг нь би өөрийгөө сайн бүжиглэдэг гэж боддог байсан ч Тик Токийн бүжигнүүд надад зохихгүй юм билээ” хэмээн Морейра ярьжээ.

Харин загварын зөвлөгөө өгдөг, тэр дундаа гоёлын алчуурны талаар сонирхолтой бичлэгүүд нь алдартай болж эхэлснээр тэрбээр Zafia брендээ нээхээр шийджээ. Түүний бүтээсэн гоёлын алчууруудад ээж, эмээгийнх нь зүүдэг байсан алчуурнуудын өнгө, хэв маяг, загвар зэрэг нь одоо ч хадгалагдаж буй. Тэрбээр “Би ээжийгээ, эмээгээ, төрсөн нутгийнхаа бүх эмэгтэйчүүдийг шүтэн биширдэг. Zafia бол миний тэдэнд болон тэдний надад сургасан бүх зүйлд үзүүлж буй хүндэтгэл юм” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

I hate fashion!!! 2020-11-18 202.126.88.139

Shal teneg haragdaj bn biy zashaara buh alchuura butsad tailah heregu

Avatar

Зочин 2020-11-18 202.126.88.139

Shal teneg haragdaad bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж