“Covid-19-ийн тархалтад цаг агаар нөлөөлөхгүй” | News.MN

“Covid-19-ийн тархалтад цаг агаар нөлөөлөхгүй”

“Covid-19-ийн тархалтад цаг агаар нөлөөлөхгүй”

“Covid-19-ийн тархалтад цаг агаар нөлөөлөхгүй”

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр /2020.11.09/ Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.АмгаланМонгол орны цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор салхи хойноосоо салхилж байгаа учраас бидэнд бодох, тооцох, сэргийлэх ажил их байна” гэдгийг онцлон хэлж байсан удаатай.

Өнөөдрөөс ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч, их хэмжээний цас орохыг цаг уурчид сэрэмжлүүлж байна. Цар тахлын халдварын тархалтад цаг агаар хэрхэн нөлөөлж болохыг холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.


"ӨНГӨРСӨН ЖИЛИЙН ӨДИЙД НИЙТ НУТГИЙН 50 ХУВЬ ЦАСАН БҮРХҮҮЛТЭЙ БАЙСАН"

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал:

-Өнөөдөр Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, аюултай үзэгдлийг хэмжээнд хүрч болзошгүй. Мөн нутгийн зүүн өмнөд хэсгээр Дорноговь аймгийн зүүн тал, Дорнод аймгийн өмнөд талаар бага зэрэг хур тунадас орно.

Энэ жилийн арваннэгдүгээр сарын эхний 10 хоног олон жилийн дундажтай харьцуулахад дулаан байна. Цаашдаа энэ сарын 19-нөөс эхлээд ихэнх нутгаар хүйтэрч эхэлнэ. Хүйтэн байдаг газруудаараа 20-23 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 13-ны зургаар нийт нутгийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байсан. Тодруулбал, Завхан, Архангай, Хөвсгөл, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгаар цас их орж, цасан бүрхүүлтэй тогтсон байсан. Харин энэ жилийн хувьд нийт нутгийн найман хувьд хур тунадас орсон байна.

"ЯНЗ БҮРИЙН УУР АМЬСГАЛТАЙ 200 ГАРУЙ УЛСАД ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН"

НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд:

-Цар тахал дэлхий нийтэд агаар дуслын замаар тархаж байгаа. Агаар дуслын замаар тархахад цаг агаарын ямар ч хүчин зүйл нөлөөлөхгүй. Дэлхийн янз бүрийн уур амьсгалтай 200 гаруй улс оронд халдвар бүртгэгдсэн. Цар тахлын вирус халдварлахдаа Covid-19-өөр өвчилсөн хэн нэгэн хүнтэй амны хаалт зүүлгүйгээр 15 минутаас дээш хугацаагаар нүүр нүүрээ тулж, нэг метр хүрэхгүй зайнд ярилцахад халдвар авдаг. Харин дотоод орчны агаарын чанар нөлөөлж болно. Мэргэжлийн байгууллагаас яагаад агаар сэлгэлт хий гэж зөвлөж байна вэ гэхээр хэн нэгэн халдвартай иргэд байлаа гэхэд вирус агаарт удаан хугацаанд тогтохоос сэргийлж байна гэсэн үг. Энэ цар тахал шинэ халдвар учраас дэлхийн бусад улс орнууд агаараар дамжин халдварлаж буй талаар судалж, батлагдсан судалгаа гараагүй байна. Нэг хүн 2.5 хүнийг өвчлүүлж байна гэж байгаа. Тэгэхээр бидний яриад байгаа зайгаа барьж, амны хаалтаа зүүгээч ээ гэдэг нь тийм учиртай.

"ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ НЭГ ХАЛДВАРТ ӨВЧИНГ ӨРГӨН СУДАЛСАН ТҮҮХ БАЙХГҮЙ"

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн:

-Аливаа халдварт өвчинд уур амьсгалын нөлөөлөл гэж бий. Одоогоор дэлхийн улс орнууд Covid-19-ийн талаар 100 гаруй мянган судалгааг хийж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэхэд зөвхөн уур амьсгал, орчны судалгааны чиглэлээр тусдаа сектортой. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өөр чиглэлээр ажиллаж байна. Ер нь цар тахлын тархалтыг уур амьсгалтай холбон судалж болно. Дэлхий нийтээрээ нэг халдварт өвчний талаар ийм өргөн судалгаа хийж байсан түүх байхгүй.

Тус газрын Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн дарга Г.Баясгалан:

-Монгол орны ихэнх нутгаар арваннэгдүгээр сарын 15-н хүртэл дулаан байна. Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн нутгаар ахиу хур тунадас орж, бусад газраар хур тунадас багатай байлаа. Арваннэгдүгээр сарын сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрч, цас орох төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цог мн 2020-11-18 192.82.74.88

Хур тунадас тасралтгүй орж байхад нөлөөлөлгүй яах юм . Ямар нян бороонд цохиулж унахгүй агаарт тэсэж дэгдэх юм. Манайд энийг хүүхэд ч мэднэ биз дээ. Эмч нар хэлээгүй орон тооны нөхөөсүүд л хэлээ биз

Avatar

Зочин 2020-11-18 202.9.40.84

12-р сар гэхээ андуурсан бна.

Avatar

Хөрөнгө оруулагч 2020-11-18 103.10.22.34

Дэлхий нийтийн эрүүлийг хамгаалахын ажилтнуудын мэдээлж буйгаар хүмүүс хоорондын зай хамгийн багадаа 1,6 метрээс дотогш байхгүй бол халдвартай хүнээс шүлсээр үсэрсэн вирус замдаа шууд үхэхийг хэлж байгаа юм. Өөрөө хэлбэл Ковид 19 вирус агаарт гараад амьдрах чадваргүй юм. Харин гадаргуун дээр 3 цагаас илүү тэсэхгүй боловч, зарим тохиолдолд 36 цаг бас амьдраад байна гэсэн байна. Германы эрдэмтэд ногоон цайгаар өдөртөө 3 доошгүй хойлойгоо зайлж байвал вирусын 80 орчим хувь нь устдаг болохыг тогтоов

Avatar

Jagar 2020-11-18 43.228.129.229

Цаг агаар нөлөөлөхгүй гэснээ агаарт удаан тогтохгүй гэсэн чинь юу гэсэн үгэ вэ

Avatar

Б 2020-11-18 64.119.16.93

Цаг агаар, агаар хоёр бол хоёр өөр зүйл.
Цаг агаар гэж агаарын даралт, чийг, температур зэрэг үзүүлэлтүүдийг нийтэд нь хэлж байгаа юм. Харин "агаарт удаан тогтоохгүй байх" нь вирусын тогтсон агаарыг "сэлгэж", гадагшлуулах явцыг хэлж байна.

Avatar

123 2020-11-18 202.9.46.155

mangar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж