Эл Чапагийн охин дуулиан тарив

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Эл Чапагийн охин дуулиан тарив

 

Өөрийгөө Мексикийн хар тамхины хаан гэгддэг зартай гэмт хэрэгтэн Эл Чапогийн охин гэж буй нэгэн Ортиз гэгчийн хэвлэлд өгсөн ярилцлага шуугиан тарилаа.

 

Эл Чапо кинонд гардаг шиг хууль сахиулагчдын гараас мултарч, чанга харуул, хамгаалалттай шоронгоос оргож чадсан нь Мексикийн улс төрчид, эрх баригчдыг мөнгөөр цутгаж байсантай холбоотой гэж тэрбээр ярьсан байна. Харин энэ оны эхээр түүнийг баривчилсан явдал бол эрх баригчид хэлсэн ярьснаасаа буцаж, түүнээс урвасан хэрэг гэжээ.

 

Мексикийн хар тамхины асар том сүлжээг удирддаг зартай гэмт хэрэгтний охин ингэж ярьсны дараа Мексикийн сөрөг хүчний Үндэсний хөдөлгөөн намын гишүүн Андре Мануэл Лопез “Түүний хэлснийг тоохгүй өнгөрөөж хэрхэвч болохгүй. Үүнийг хууль сахиулагчид анхааралдаа авч шалгах хэрэгтэй” гэсэн байна.

 

Харин Эл Чапогийн эхнэр энэ үеэр Ортизийг түүний охин биш гэж мэдэгдсэн бөгөөд баривчлагдсаных нь дараа гэнэт гарч ирсэн гэжээ.

 

Өөрийгөө Эл Чапогийн охин гээд байгаа Ортиз бас нэг дуулиан тарьсан нь хар тамхины мафийн толгойлогч хуулийнхнаас зугатааж байх хугацаандаа АНУ-д хоёр удаа очиж, түүнтэй уулзаж байсан гэсэн юм. Шоронгоос хоёр удаа оргож амжсан Эл Чапог өнгөрсөн нэгдүгээр сард Холливуудын жүжигчин Шон Пенн нууц байдалд ярилцлага авсны дараа Мексикийн хууль сахиулагчид баривчилсан юм. Эл Чапо Мексикт төдийгүй АНУ-д эрэн сурвалжлагдаж байсан зартай этгээд бөгөөд түүнийг баривчилсны шанд АНУ таван сая ам.доллар амлаж байжээ. Одоо Мексикийн шоронд хоригдож байгаа Эл Чапог өөрийн талд шилжүүлэн өгөхийг АНУ шаардаж байгаа боловч Мексик шилжүүлэх эсэхдээ эргэлзэж байгаа юм.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж