ОХУ-д хөдөлмөрийн зах зээл сэргэх шинжгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

ОХУ-д хөдөлмөрийн зах зээл сэргэх шинжгүй байна

ОХУ-д хөдөлмөрийн зах зээл сэргэх шинжгүй байна

COVID-19-ийн хоёр дахь давалгаа эхэлсэн нь Орост хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаар HeadHunter судалгаа хийжээ.

"Ажлын шинэ байрны эрэлт буураагүй ч энэ оны зургадугаар сараас хойш уналтад орсон хөдөлмөрийн зах зээл сэргэх үйл явц ажиглагдахгүй байна. 2020 оны аравдугаар сарын байдлаар ажлын байрны зарын hh.ru сайтад зарласан шинэ ажлын байрны зар өмнөх есдүгээр сартай харьцуулахад 1% өссөн байгаа ч хөдөлмөрийн зах зээл оны нийт дүнгээр 18% хумигдаад байна" хэмээн судалгааны дүгнэлтэд өгүүлжээ.

Нэг ажлын байрны зард дунджаар зургаан хүн санал өгч байгаа нь цар тахлын өмнөх үеэс нэг пунктээр буурсан үзүүлэлт юм. 2020 оны хоёрдугаар сард нэг ажлын байранд долоон хүн өрсөлдөж байжээ.

Энэ оны аравдугаар сарын байдлаар Оросын бараг бүс нутагт шинэ ажлын байрны зар буурсан байна. Ганцхан Хойд Кавказын бүс нутагт ажлын байрны эрэлт нэмэгдсэн байна. Арваннэгдүгээр сар гарсаар зөвлөх үйлчилгээ, тээвэр ложистик, төрийн албаны шинэ ажлын байрны зар нэмэгдсэн байна. Харин ажлын байр хамгийн их хумигдсан салбар болон мэргэжил нь гэрийн үйлчлэг, зочид буудлын үйлчилгээ, аялал жуулчлал, гоо сайхнй үйлчилгээ ажээ.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж