Оросын гар урлалын бүтээгдэхүүнд төрөөс дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Оросын гар урлалын бүтээгдэхүүнд төрөөс дэмжлэг үзүүлнэ

Оросын гар урлалын бүтээгдэхүүнд төрөөс дэмжлэг үзүүлнэ

Уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт олгох татварыг хөнгөвчлөх шийдвэрт ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зурлаа.

"Ардын гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт олгох тарийн татаасын журмыг хөнгөвчилнө. Цар тахлын энэ хүнд үед энэхүү шийдвэр нь гар урлаач нар эдийн засгийн хүндрэлийг даваг туулж, үйлдвэрлэл, ажиллах хүчээ авч үлдэхэд дэмжлэг болох зорилготой” хэмээн Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.

Гар урлалын салбарт өмнө нь ч төрөөс дэмжлэг үзүүлж байсан ч энэ тодорхой нөхцөлтэй байсныг зөөлрүүлж байгаа юм. Тухайлбал, дэмжлэг авахын тулд гар үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ, борлуулалтаас хамаарч дэмжлэг үзүүлдэг байсан. Гар урлалын бүтээгдэхүүнийг борлуулдаг гол хэлбэр нь төрөл бүрийн үзэсгэлэн худалдаа байсан нь цар тахлын улмаас хумигдаад байгаа юм. Тиймээс дэмжлэгийг борлуулалт хамаарахгүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээгээр олгохоор болж өөрчилж байгаа ажээ. Төрөөс дэмжлэг үзүүлэх ажлыг Аж үйлдвэр, худалдааны яам хариуцах бөгөөд дэмжлэгийг үйлдвэрлэлийн цар хүрээнээс гадна шинэлэг хандлага, түүхий эдийн нийлүүлэлт, бүтээгдэхүүнээ сурталчлах чиглэлд өгөх ажээ.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж