Орост эмийн хэрэглээ цар тахлаас хойш 15 дахин нэмэгджээ | News.MN

Орост эмийн хэрэглээ цар тахлаас хойш 15 дахин нэмэгджээ

Орост эмийн хэрэглээ цар тахлаас хойш 15 дахин нэмэгджээ

Орост эмийн хэрэглээ цар тахлаас хойш 15 дахин нэмэгджээ

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров телевизийн "Россия 1" сувагт өгсөн ярилцлагадаа эмийн үйлдвэрүүд дээд хүчин чадлаар ажиллаж, эмийн хангамж тогтворжиж байна хэмээн мэдэгджээ.

"Эмийн бүх үйлдвэрлэгч хүчин чадлынхаа дээд хэмжээнд ажиллаж байна. Улс даяар эмийн хангамж тогтворжсон мэдээллийг бид бүс нутгуудаас авч байна. Цар тахал гарснаас хойш эмийн эрэлт эрс нэмэгдсэн” хэмээн Денис Мантуров хэллээ.

Сайдын хэлснээр эмийн хэрэглээ өнгөрсөн оноос 15 дахин нэмэгджээ. "Цар тахал гарсны дараахан эмийн хэрэглээ нэмэгдэнэ гэдгийг бид тооцоолж байсан. Гэхдээ 2-3 дахин нэмэгдэх байх гэж тооцоолсноос 15 дахин нэмэгдэнэ гэж таамаглаагүй” хэмээн сайд хэллээ.

РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж