"Монгол Улсын хилийн шугамд өөрчлөлт ороогүй" | News.MN

"Монгол Улсын хилийн шугамд өөрчлөлт ороогүй"

"Монгол Улсын хилийн шугамд өөрчлөлт ороогүй"

"Монгол Улсын хилийн шугамд өөрчлөлт ороогүй"

Сүүлийн үед цахим орчинд "Монгол Улс урд хилээ хойш нь 29 км татаж, бусдад газар нутгаа өглөө" гэсэн худал мэдээлэл гараад байгаатай холбогдуулан Монгол Улсын хилийн шугамд өөрчлөлт ороогүй болохыг Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ.


Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ хүнд цаг үед Монгол Улсын хил, хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой сөрөг мэдээлэл цахим орчинд удаа дараа гарч байна.

Facebook цахим орчинд 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Жонхуугийн Сүрсүх гэсэн хуурамч хаягаас “Монгол Улс хилийн шугамаа ухраан татлаа. БНХАУ, Монгол Улс хоёр хилийн дэглэмийн болон зарим зурвастай холбоотой гэрээгээ хөл хорионы үед багтааж яаралтай шинэчлэх боллоо. Монгол Улсын Засгийн газар хатуу хөл хорио тогтоож, ард иргэд гадуур гарч эвлэлдэн нэгдэж чадахгүй болсон энэ үед Хятад-Монгол хилийн дэглэмийн гэрээгээ шинэчлэх гэж байна. Тухайлбал Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татаж, ухраах боллоо. Ийнхүү Хятад улс Монгол Улсын нутаг руу хилийн шугамаа 19 км дотогш байрлуулж, Монгол Улс газар нутгаасаа Хятадын талд өглөө. Хөл хорионы үед хилийн шугамаа манай тал ухрааж, Хятадын тал урагшлуулах болсон байна” гэсэн мэдээлэл тавьсан байна.

– Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”, “Монгол Улсын хилийг хуулиар бататгана” гэж хуульчлан баталгаажуулсан.

– Монгол Улс нь БНХАУ-тай 4709.6 км хэсгээр хиллэдэг, 1962 онд хилийн гэрээ байгуулж, Монгол Улс улсын хилээ 1962-1964 онд одоогийн оршин байгаа газар орон дээр нь тогтоон тэмдэглэсэн. Түүнчлэн 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын түвшинд баталгаажсан. Мөн тус улстай хилийн дэглэмийн гэрээг 1988, 2010 онд шинэчлэн баталгаажуулж, Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг мөрдөн ажиллаж байна.

Цахим орчинд тавьсан энэхүү мэдээлэл нь олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлсэн, нийгэмд талцал, бухимдал үүсгэсэн, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Хил хамгаалах байгууллагаас үзэж, Цагдаагийн байгууллагад албан ёсоор хандах болно.

Монгол Улс, БНХАУ-тай хил хязгаарын ямар нэгэн маргаантай асуудал байхгүй бөгөөд дээр дурьдсан мэдээлэл нь огт үндэслэлгүй, улсын хилийн шугам ямар нэгэн байдлаар хөдөлж, өөрчлөгдөөгүй болохыг албан ёсоор мэдэгдье.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-18 202.9.41.13

Казахууд Баян-Өлгий аймгийг тусгаар тогтнуулах туйлын санаа зорилготой байх. Гэтэл энэ нутаг бол Уранхай түмэн мянган жил амьдарч ирсэн Урианхайн 7 хошууны газар нутаг юм. Энд казах хүн ерөөсөө амьдарч байгаагүй. Гэтэл Чойбалсан гэдэг хүн казахуудыг тэнд суурьшуулах зөвшөөрөл өгч улмаар Баян-Өлгий гэх аймаг байгуулсан нь ийм гайтай байдалд биднийг хүргэлээ.Ан болон МАН хоорондоо хэрэлдэж байх завсар казахууд бусад орны хатгаасаар их юм амжуулж байна

Avatar

Зочин 2020-11-18 202.9.41.13

Хятадууд Өвөрмонгол болон Шинжаан-Уйгар, Хөх нуур мужид байдаг монгол нэртэй уул, ус нуур газрын нэрийг системтэйгээр хятад нэрээр сольж ирсэн. Гэтэл Монгол улсад Баян-Өлгий аймагт байдаг олон зуун жил монгол нэрээр нэрлэгдэж ирсэн уул, гол, нуур болон бусад газрын нэрийг казахууд өөрчилж казах нэртэй болгож байна.Тэр аймагт байдаг 305 тооны уул, гол, нуур газрын нэрнээс 264 нэрийг нь өөрчилж бид мэдэхгүй казах нэрээр нэрлэсэн байна. Энэ бол хамгийн том аюул юм.

Avatar

Зочин 2020-11-18 202.9.41.13

Дайснууд идэвхижиж эхэлж байна.Хятадад худалдагдсан монголчууд болон эрлийзүүд яасан аймшиггүй худал мэдээлийг тарааж хүслээ илэрхийлж байна вэ. Тийм цаг үе ирлээ гэж тэд тооцож байна даа. одоо үед тэгэж дураараа бусдын газар нутгийг авдаг хөг өнгөрсөн.

Avatar

монгол ч хэцүүдхэндээ 2020-11-18 202.126.89.49

Монгол улсын хилийн урт янз бүрээр бичигдэж ярьж байдаг хилийхэн ч гэсэн өөрсдөө хилийнхээ хэр уртыг зөрөөтэй хэлж ярьдаг тэгэхээр ноо байдаг л байлгүй дээ эсгий хийх газар нохой хэрэггүй гэхчээр надад хамаагүй

Avatar

Зочин 2020-11-18 202.9.41.13

Энэ бол хятадуудын хүсэл мөрөөдөл нь. Гэтэл газар нутгаа хятадад өгсөн мэтээр бичиж байгаа нь ийм юм болох ёстой гэсэн ойлголтыг монголчуудын сэтгэл санаанд суулгах гэсэн хорт явуулга мөн. ТЕГ энэ мэдээлэл тараасан хүмүүсийг олж хатуу арга хэмжээ ав. Хууль байгаа түүнийг хэрэгжүүлэх ёстой. Монголчууд аа сонор сэрэмжтэй байя.

Avatar

Зочин 2020-11-18 64.119.21.101

Арга хэмжээ аваад ч яах билээ Үнэндээ газар нутгаасааа худалдсан зарсан цаашдаа харь улсад өгөх сонирхолтой этгээд боломж гарахыг хүлээгээд төрд сууж л бга шүү дээ Магадгүй энэ цаг үеийг мөн гэж үзэж байгаа байж болох талтай учраас хаана хаанаа сэрэмжил Ингэж сануулдаг зөв бна шүү

Avatar

Зочин 2020-11-18 103.26.195.248

ХЭН НЭГ НЬ ТҮНШИЖ ҮЗЭЭД БАЙНА УУ ? ЯМАР РЕАКЦ ҮЗҮҮЛЭХ БОЛ ГЭЭД .

Avatar

Зочин 2020-11-18 64.119.21.101

Сонин сонин үзэл бодолтой улаан луйварчин үнэнхүү зальт этгээд хорт бодлого явуулагч үндэсний аюулгүй байдлыг ганхуулагч төрд аль хэдийнээ шургалсан

Avatar

Зочин 2020-11-18 64.119.21.101

Ийм шийдвэр гаргуулахыг зүтгэгч хорт этгээд төрд бий шүү дээ

Avatar

Зочин👮🏻‍♂️ 2020-11-18 202.21.108.209

🇲🇳🇲🇳Хуурамч мэдээлэл тавьж яс хаясан этгээдийг илрүүлж шийтгэх хэрэгтэй!!! 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳

Avatar

Зочин 2020-11-18 66.181.187.220

Нэг х***а зориуд тарааж байгаа олж хөөж гаргах хэрэгтэй.Монгол- хүүхнүүдийг х***а нартай гэрлэдэгийг зогсоох ёстой,

Avatar

Зочин 2020-11-18 66.181.161.49

Mongol ulsiig hagalan butargah oor hoorond ni zurchilduulj huchiig sulruulah urd zugiin hujaa nariin bodlogo Hunnu gurnii ues ehelj yavuulj mongoliin ezent gurend asar ih hohirol uchruulj irsen bilee Ene medee taraasan bertegching uter turgen ilruulj shiitge urd zugiin tagnuul turshuulch bj magadgui

Avatar

Irgen 2020-11-18 202.126.88.141

Hudal medeellig HYATA-iin huuhduud, erliizuud taaraaj bgaa gehed buruudahgui de

Avatar

irgen 2020-11-18 202.126.88.141

Ene ayultai ued sanaatai iim hudal medeelel taraasan MAL-iig yaralti olj hatuu hariutslaga tootsoj heregtei, Er ni gants ene bish niigmiin suljeend sanaatai turiin esreg hudal medeelliig taraaj bna gej oilgoj bgaa, Tiimees hariu hatuu arga hemjee savhr avaad yavah heregtei bolov uu

Avatar

Цогтсайхан 2020-11-18 203.91.115.53

Үнэн бол яаайдаа!!!!!!!

Avatar

Зочин 2020-11-18 202.9.46.58

Ийм мэдээлэл тараасан этгээдийг олоод нийтэд нэн даруй мэдээлэх хийгээд энэ этгээдэд хуулийн дагуу арга хэмжээг авч мэдээлэхийг хүсъе

Avatar

зочин 2020-11-18 202.21.108.147

ХХЕГ цаг алдалгүй мэдээлэл хийсэнд баярлаж байна. Тэгээд ч ийм дур зоригоороо төрийн аюулгүй байдалд халдаж түмнийг төөрөгдүүлэх гэсэн ийм "АЛХАМ" бүрийг таслах ёстой!

Avatar

Зочин 2020-11-18 203.98.76.100

ХХЕГ мэдээлэл хийсэн нь зүйтэй. тэр хилийн цэргийн конторын байр шилжүүлсэн асуудлаа нэг мөр мэдэгдчих байсан юм даа

Avatar

Зочин 2020-11-18 122.201.24.207

өөрсдөө мэдэгдэл хийсэн шд ээ мал минь

Avatar

!! 2020-11-18 122.201.24.46

Санаатайгаар монголчуудын сэтгэл санааг үймүүлж, төр засгийнх нь эсрэг босгох, хоёр улсын хооронд хагарал гаргах гэсэн аймшгийн хорон санаатан байна. Сэтгцийн өвчингүй юм бол ийм дайснуудыг хурдхан бариад хатуухан шийтгэх хэрэгтэй. Өвчтэй юм бол эмнэлэгт тусгаарлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-11-18 43.242.243.218

Тэр худлаа мэдээлэл тараагчийг бариад аваачээ.
Чадахгүй бол төр улс гэж байгаад хэрэг алга.

Avatar

Зочин 2020-11-18 202.126.90.141

УЛСЫН ХИЛ, ГАЗАР НУТАГ,ТОРОЛХ ХЭЛ,Амьдралын эх мал СҮРГЭЭ ХАМГААЛАХАД АМЬ Ч ХАЙРЛАН БИШ ШҮҮ.

Avatar

Зочин 2020-11-18 103.26.195.248

МАНАЙ УЛС ХОЙД ХИЛЭЭ ТОГТООХДОО 2-40 КМ ТАТАЖ БАЙЖ ЯС ТОХИРЧ ТОГТООСОН ГЭДЭГ ГАШУУН ТҮҮХ БАЙНА .

Avatar

ЦОЛМОН 2020-11-18 89.45.7.254

ХИЛИЙГ ЦЭРГИЙН КОНТОР БАГИЙН ТӨВӨӨС СУМЫН ТӨВРҮҮ ШИЛЖСЭНИЙГ МЭДСЭЭР БАЙЖ САНААТАЙГААР ТҮГЭЭЖ БАЙГАА ХЯТАДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ОЛЖ БАРИАД ХОРЬЖ ТОРГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

ЦОЛМОН 2020-11-18 89.45.7.254

ХИЛИЙН ЦЭРГИЙН АНГИЙН КОНТОР БАГИЙН ТӨВӨӨС СУМЫН ТӨВРҮҮ ШИЛЖИН БАЙРЛСНЫГ МЭДСЭЭР БАЙЖ ХИЛИЙН БАГАНА ГЭЖ ТҮГЭЭЖ БАЙГАА НӨХДҮҮДИЙГ ОЛЖ БАРЬЖ ТОРГОЖ ХОРЬЖ ШИЙТГЭЖ ХАШРААХГҮЙ БОЛ МЭДРЭЛ МУУ БОЛОН ХЯТАДЫН ЭРЛҮҮҮЗҮҮД САНААТАЙГААР ТАРААГАААД БАЙГАА

Avatar

зочин 2020-11-18 202.21.105.186

Аль хэзэээ гарсан мэдээллийг шалгуулахаар холбогдох байгууллагад нь өгөөгүй байгаа юм уу, "хандах болно" гэдэг нь хандахгүй ч байж болно гэсэн утгыг агуулдаг биздээ. Ийм асуудлыг аль хэдийн шалгаад тогтоогоод шийдчихсэн баймаар юм. Монгол улсын иргэн биш юм шиг санаа бодолтой хөгийн юмнууд их байх юм. Тусгаар тогтносон, хууль дүрэмтэй улс ямар байдгийг тэдэнд мэдрүүлдэг байх хэрэгтэй.

Avatar

хүн 2020-11-18 150.129.143.210

өмхий хүүрүүд юу ч хийж чадна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж