Гэрээсээ музейгээр аялж, үнэгүй кино үзэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.11.18-нд нийтлэгдсэн

Гэрээсээ музейгээр аялж, үнэгүй кино үзэх боломжтой

Гэрээсээ музейгээр аялж, үнэгүй кино үзэх боломжтой

Цар тахлын аюулаас  өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн энгийн арга бол “гэртээ байх” гэж мэргэжилтнүүд зөвлөж буй. Иймд “Covid-19 халдварын үед дэлхий нийтээрээ хөл хорио тогтоогоод байна. Хилээ хааж, иргэдийнхээ хөл хөдөлгөөнийг  хязгаарласан хатуу дэглэмийг манай улс ч бас мөрдөж буй. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж,  14 хоногийн хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн үед хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад газарт орж гарах эрхээ цагдуулсан иргэд гэртээ цагийг хэрхэн өнгөрүүлэх тухай яриа нийгмийн сүлжээнд өрнөж байна. Хөл хорионы үед гэртээ үзэх кино, зарим үзвэрүүдийн талаарх мэдээллийг хүргэе.


ГЭРЭЭСЭЭ МУЗЕЙД” ТӨСӨЛ

Улаанбаатар хотын дөрвөн музейг виртуалаар танилцуулж байна. Үүнд, Монголын Театрын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Сансар, од эрхэсийн ордон, Улаанбаатарын хотын музейн онцлох танхимын виртуал аялал, сонирхолтой үзмэр, баримтууд, подкаст зэрэг багтжээ. Төслийн хүрээнд залууст хүргэж буй контентуудыг “Гэрээсээ музейд төсөл” фейсбүүк хуудас, UB.LIFE сайтаас хүлээн авч сонирхох боломжтой.

ПОДКАСТЫН ХУРААНГУЙ:

Залуус музейд болздог.

Хүмүүс Музейн нээлттэй өдрүүдээр л музей онгойдог гэж боддог.

Бид нийт 9,000 гаруй үзмэртэй, гэхдээ ердөө 10 хувийг нь л үзмэрийн жижигхэн танхимдаа үзүүлж байна.

Монголын Театрын музей Дэлхийн музейн өдөрт зориулж, Монголд анх удаа QR код уншигчаар виртуал музей болж байна.

Зүгээр л урлагийн орчинд гав ганцаараа баймаар байгаа бол Монголын Театрын музейд зочлоорой.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ҮЗЭХ ДОЛООН КИНО

  • ХАЛДВАР- Contagion (2011)

Цар тахлын энэ үед вирус хэрхэн тархдаг, ямар хол нөлөөтэйг шинжлэх ухаан талаас танин мэдэх үүднээс уг киног санал болгож байна.

  • ГЭРТЭЭ ГАНЦААРАА-HOME ALONE (1990)

Хөл хорио тогтоосон ч, жил болгоны энэ үед шинэ жилийн уур амьсгал ордог шүү дээ. Шинэ жилийн уур амьсгалыг мэдрүүлэх, багын дурсамж шингэсэн “Гэртээ ганцаараа” киног гэр бүлээрээ үзээрэй.

  • ТӨГС МЭДРЭХҮЙ- Perfect sense (2011)

Нэг л өглөө үл ойлгогдом өвчин тархана. Хүмүүс эхнээсээ мэдрэмжээ алдаж эхэлнэ. Хэцүү үе тулгарсан ч хайр, сэтгэлээ гээхгүй байх нь чухал гэдгийг харуулсан уг бүтээлийг санал болгож байна.

  • Венец дэх үхэл- Death in Venice (1971)

Венецэд тахал гарахад хайр дурлалынхаа төлөө гол дүр Густав Венецэд үлдэнэ. Тахлын үед бидний дотоод сэтгэлийн үнэ цэнийг харуулсан бүтээл.

  • Гэрэлт од-Bright Star (2009)

Английн яруу найрагч Жон Кейтсийн амьдралын тухай хүүрнэх уг киног санал болгож байна. Жон Кейтсийн дурлалын тухай өгүүлэх ба өвчтэй, зовлонтой үеийг хамтдаа даван гарч буй тухай өгүүлнэ.

  • ЧАРЛИ БРАУНЫ ЗУЛ САР-A Charlie Brown Christmas (1965)

Зул сар дөхөх ч Чарли Браунд ямар ч уур амьсгал төрөхгүй. Найз нөхөд, халуун дулаан сэтгэл, уламжлалт баярын тухай өгүүлнэ.

  • ӨВЛИЙН ҮЛГЭР-A winter’s tale (1945)

Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжим, хар, хөх, цагаан гэсэн гурвалсан өнгийг ашиглан бүтээсэн хүүхэд насны тань дурсамж, өвлийн өнгийг мэдрүүлэх уг хүүхэлдэйн киног санал болгож байна.

ҮНЭГҮЙ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ КИНОНУУД

Мөн Лүүк тв-д “Нагаев хөл хорионд”, “Scooby” зэрэг олон ангит болон нэг ангит киногоо үзэгчдэдээ санал болгожээ. Түүнчлэн Cкаймедиа UP багцаараа дамжуулан гурван сарын турш хэрэглэгчдэдээ үнэгүй кино санал болгосон байна. Тодруулбал,өнгөрсөн есдүгээр сараас эхэлсэн урамшуулал энэ сарын 30-н хүртэл үргэлжлэх нь. Дашрамд дурдахад, хөл хорионы үеэр Юнивишн компани хөл хорионы үеэр тодорхой цагуудад дэлхийн шилдэг кинонуудаа үнэгүй болгожээ. Энэ сарын 30-н хүртэл кино сангийн 87 дугаар  сувгаар  өдөр бүр 16:00, 18:00, 20:00, 22:00 цагт үнэгүй кино үзэх боломжтой юм бйана. Энэ долоо хоногт /2020.11.16-11.22/ үнэгүй дамжуулах киноны тухайд,

  • COCO
  • Justice league
  • Moana
  • Ad astra
  • The Boss Baby
  • The Lion King /2019/
  • Zootopia
  • Yesterday
  • Wonder Park
  • Me Before You
  • The Secret Life of Pets
  • Gemini Man
  • Ferdinand
  • The Bravest зэрэг киног үзэх боломжтой ба зогсоох болон нөхөж үзэх боломжгүй юм байна. Мөн иогийн хичээл болон дунд сургуулийн хичээлийг үнэгүй үзэх боломжтой аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж