Гамшгийн хууль зөрчвөл торгох эсвэл 7-30 хоног баривчилна | News.MN

Гамшгийн хууль зөрчвөл торгох эсвэл 7-30 хоног баривчилна

COVID-19

Гамшгийн хууль зөрчвөл торгох эсвэл 7-30 хоног баривчилна

Гамшгийн хууль зөрчвөл торгох эсвэл 7-30 хоног баривчилна

Монгол Улсад коронавирусийн цар тахал бүртгэгдсэнтэй холбоотойгоор улс даяар гамшгийн тухай хуулийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй. Тэгвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед иргэд, аж ахуй нэгж хууль тогтоомж зөрчих тохиолдлууд олон гарч байгаа юм. Цар тахалтай холбоотойгоор Гамшгаас хамгаалах тухай хуульд өнгөрсөн тавдугаар сард өөрчлөлт оруулсан билээ. Ингэхдээ цар тахлын үед хорио цээрийн дэглэм зөрчсөн бол, саад учруулсан бол хувь хүнийг 500 мянган төгрөгөөр торгох эсвэл, 7-30 хоног саатуулах зохицуулалттай.

 Тэгвэл цар тахалтай, хатуу хөл хориотой үед иргэд, аж ахуй нэгжүүдэд хуульд орсон өөрчлөлт, одоо мөрдөгдөж байгаа зарим заалтыг хүргэж байна.

12 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэх:

  • 12.1.Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хяналт тавина.
  • 12.2.Гамшгаас хамгаалах хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг Засгийн газар батална.
  • 12.3.Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга байна.

34 дүгээр зүйл. Хуулийн этгээдийн эрх, үүрэг

34.1.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ

  • 1.1.гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах
  • 1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах

34.2.Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ

  • 2.1.гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх
  • 2.2.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх
  • 2.3.үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн мэргэжлийн анги байгуулах, шаардагдах техник, материал, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах, зарлан мэдээлэл дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх
  • 2.4.мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах
  • 2.5.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, холбогдох даатгалд хамрагдах
  • 2.6.гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах
  • 2.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшиг болон аюулын нөхцөл байдлын тухай мэдээг дээд шатны байгууллага болон онцгой байдлын байгууллагад цаг тухайд нь хүргэх, шаардлагатай бичиг баримт, бодит мэдээллээр хангах
  • 2.8.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал болон аюулын үед өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах барилга байгууламж, хоргодох байрыг төхөөрөмжлөх, шаардлагатай тохиолдолд хүн амд ашиглуулах
  • 2.9.гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх
  • 2.10.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хариуцах

37 дугаар зүйл. Иргэний эрх, үүрэг

37.1.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь эрхийг эдэлнэ

  • 1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлаа хангахад шаардлагатай арга хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл авах
  • 1.2.гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулах, гишүүнээр элсэх, гамшгаас хамгаалах дундын хөрөнгийн сан үүсгэх
  • 1.3.гамшигт өртсөн тохиолдолд шаардлагатай тусламж, дэмжлэг авах
  • 1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан бол энэ хуулийн 36.2-т заасан тусламж авах
  • 1.5.голомтын бүсэд дайчлагдан үндсэн ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсөө ажил олгогчоос, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэгэн адил томилолтын зардлыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр авах

37.2.Иргэн гамшгаас хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ

  • 2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх
  • 2.2.гамшгаас хамгаалах сургалтад оролцох
  • 2.3.өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах
  • 2.4.гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх
  • 2.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох
  • 2.6.гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх
  • 2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх
  • 2.8.хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих.

ЭРҮҮ ҮҮСГЭХГҮЙ БОЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГОНО

Цар тахалтайгаар өөрчлөлт оруулахдаа Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулна гэж заасан. Харин зөрчлийн тухай хуульд Гамшигт, аюулт үзэгдэл, халдвар өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтооосн хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, саад учруулсан бол хувь хүнийг 500 мянган төгрөг эсвэл 7-30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр зохицуулжээ.

52 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага:

52.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 2, 3 дахь хэсэг нэмсүгэй

  • Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

1/5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

  • Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2/5.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

  • Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюултай тэмцэх улсын аюулгүй байдал хангахтай холбогдсон хүн хүч, тээвэр, холбооны хэрэгсэл, барилга байгууламжийн дайчилгаанаас зайлсхийсэн, эсхүл саад учруулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН 2020-11-18 202.55.191.130

ТАТВАР, ТОРГУУЛЬ, ХУУЛИЙН ДАЛАЙЛТААР АРД ТҮМНЭЭ АЙЛГАХАА БОЛИО. ТҮҮНИЙХЭЭ ОРОНД ГИШҮҮДИЙН МӨНГӨ, ТӨЛӨВЛӨСӨН БАРИЛГЫН МӨНГӨ, ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭР БУМТНУУДЫНХАА МӨНГИЙГ ЯАРАЛТАЙГААР ЗАСАГ ЦУГЛУУЛЖ МОНГОЛ УЛСАА ХЯМРАЛААС ГАРГАХАА БОД.

Avatar

Иргэн 2020-11-18 66.181.160.123

Баривчлах байрны тендер зарлах юм байна л даа

Avatar

Зочин 2020-11-18 66.181.186.23

Хоол хүнсээ авч болно гэчихээд мах авах гээд Дэнжийн мянга руу явах гэхээр цагдаа нар явуулахгүй нугалаа гаргаад байх юм. Дүүргээсээ ав гэх юм. Дүүрэгт нь мах зарж байгаа газар байхгүй маш ховор олдохгүй дээр нь бас үнэтэй байна шүү дээ тэгтэл Дэнжийн мянгын зах дээр бол мах нь овоолостой үнэ нь хямд авах хүн нь маш бага харагдаж байх юм. Тэр махны худалдаачдыг дүүрэг дүүрэг дээр нь мах борлуулж болдоггүй юм уу???

Avatar

Зочин 2020-11-18 66.181.161.65

Улсаа бэлэн мөнгөө аваад гэртээ хэвтэж байгаад нь сайхан л байгаа байх. Хөдөлж байж хоолоо залгуулдаг хэд нь тэгээд яах юм. Хүмүүсийн дархлааг унагаах ажил хийхээ больмоор юм. Өгөө аваатай байх хэрэгтэй ш д.

Avatar

Зочин 2020-11-18 64.119.27.174

ш** ш** май шүү

Avatar

Зочин 2020-11-18 202.55.188.104

Гэртээ хоолгуй елсеж ухсэнээс 1 сар ч болтугай тереер тэжээлэгдэг юмуу

Avatar

Орвэлл 2020-11-18 192.82.72.175

Иргэд ээ, Орвэллийн 1984 зохиолыг унш. Яг өнөөгийн нийгмийн байдлыг харуулсан. Тэр Сумъяабазарын хөөрцөглөж байгааг. Харин Халтар гэж сайд чинь учиртай хүн байна шүү.

Avatar

Зочин 2020-11-18 139.5.219.225

Өвчин тусч тарааж бусдыг хорлож хохироомоор байна уу. Хувиа хичээгч ээ. Ажил хийж, аминдаа арчаатай байж, жилийн өл даах хэдэн төгрөг цуглуул. Боломж байна. Бүү залхуур. Зугаа цэнгэл эргүүлсэн зомбид хувирах хэрэггүй.

Avatar

Монголчуудад таарсан арга хэмжээ 2020-11-18 192.82.72.175

Тийм ээ, чам шиг захиргаадалтанд байхдаа таарсан хүмүүст яг тохирох арга хэмжээ. Ухамсартай иргэд өөрөө хамгаалчихаж болох гамшиг шүү дээ. Гэхдээ монголчууд чам шиг учраас ухамсраараа хамгаалж чадахгүй учраас ийм хорио, чанга дэглэм хэрэгтэй юм байх аа даа.

Avatar

Зочин 2020-11-18 202.21.108.4

Түмэн шувуут үнээ нэмсэн л байсан шд. Торгож байгаа лав сонсогдоогүй.

Avatar

хотын иргэн 2020-11-18 66.181.180.176

Хорио цээрийг зөрчөөд эрсдэл үүсгээд, асар их зардал гаргуулаад байгаа энэ эргүүнүүдийг торгоод баривчлах нь зүйтэй байх оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж