Мэнни Пакьяо: РИО-гийн олимпд оролцмоор байна

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Мэнни Пакьяо: РИО-гийн олимпд оролцмоор байна

Олон улсын сонирхогчдын боксын холбооны ерөнхийлөгч  ВУ ЧИНГ КУО  олимпийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан. Үүнд мэргэжлийн боксчид Рио Де Жанейро-гийн зуны олимпд оролцох боломжийг олгож байгаа гэжээ.

Харин энэ талаар найман өөр жинд дэлхийн аварга болж байсан, Филиппиний нэрт боксчин Мэнни Пакьяо хэлэхдээ "Би 16 настайгаасаа бокс тоглож эхэлсэн. Дэлхийн аварга цолыг олон удаа хүртлээ. Гэхдээ би олимпийн наадамд оролцож үзээгүй. Би энэ саналыг дэмжиж байна. Улсаа төлөөлөөд олимпийн наадамд оролцвол нэр төрийн хэрэг байх болно. Би "Атлант"-ын олимпоос хойш 20 жил тасраад байгаа алтан медалийг авч чадна" хэмээн хэлжээ. 

Ж.ГҮЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж