УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах асуудлаар үүрэг өглөө | News.MN

УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах асуудлаар үүрэг өглөө

УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах асуудлаар үүрэг өглөө

УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах асуудлаар үүрэг өглөө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө.

Цахим уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төлбөр тооцоо хэвийн явж байгаа бөгөөд цаашид цахим төлбөр тооцоог түлхүү ашиглах шаардлага үүсэж байгааг мэдээлэв.

Тэрбээр өмнө нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран шийдвэр гаргаж, 3.7 их наяд төгрөгийн зээлэнд бүтцийн өөрчлөлт хийсэн. Одоо арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээл, зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн байна. Энэ зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байна гэлээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан зээлийн хүүг хойшлуулах, царцаах нь тохиромжтой арга хэмжээ биш. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ. Үүний оронд зээлийн хүүг бууруулах, боломжтой бол түр хугацаанд тэглэх арга хэмжээ авах нь илүү оновчтой. Энэ талаар Монголбанкнаас Банкуудын холбооныхонтой ярилцаж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Юуны өмнө бага, дунд орлоготой иргэдийн зээл авдаг  банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод, ломбард зэрэг байгууллагуудын зээлийн хүүг бууруулах, тэглэх бүрэн боломжтой. Учир нь эдгээр байгууллагуудад зээлийн эх үүсвэрийн зардал үндсэндээ байхгүй гэлээ.

УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өдрийн орлоготой болон орлого багатай иргэд, нийгмийн эмзэг бүлгийнхэн, тэтгэврээс өөр орлогогүй өндөр настнууд эрсдэлд хамгийн түрүүнд өртөх магадлалтай тул тэдгээрт чиглэсэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн санал хэллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх, зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгавар өглөө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-17 202.126.89.70

ТӨР !!! АРД ИРГЭДИЙНХЭЭ ХАЛААСЫГ БИТГИЙ ТЭМТРЭЭЧ ГУЙЖ БАЙНА….😢😢

Avatar

Хадгаламж эзэмшигчийн бодол 2020-11-17 103.26.195.13

ТӨГРӨГИЙГ БАНКАНД ХАДГАЛАХ, ГУДСАН ДОРОО ХАДГАЛАХ ХОЁР АШГИЙН ХУВЬД АДИЛ БОЛООД БАЙНА.УИХ-ын гишүүд сонгогчиддоо таалагдах гээд хадгаламж эзэмшигч иргэдээ хохироох нь тодорхой боллоо.Доллар болгоод ашиггүй боллоо..ББСБ ашигтай ч найдвар тааруу.Сүүхэйтэй нэг нь валют болгоод оффшор бүст хадгална биз.Өмсөх хувцас, идэх уухаа хумиж байж цуглуулсан хэдэн төгрөгийг маань төр зориуд үнэгүйдүүлэх нь.Хадгаламж эзэмшигчид нэгийг бодож, хоёрыг тунгаах хэрэгтэй боллоо.

Avatar

Зочин 2020-11-17 139.5.219.225

Ийм үед хэн тэр өндөр хүүтэй зээл авах билээ дээ. Гадаад орнуудын жилийн зээлийн хүү 2-4 хувь орчим гэсэн мэдээ л сонсдоод байх юм.Зээлийн хүүг бууруулах, тодорхой хугацаанд тэглэх боломжийг сайтар судалмаар. Мөн гол бараа бүтээгдэхүүний хиймэл хомсдол үүсгэж, дур зоргоор үнэ өсгөж нийгмийн бухимдал үүсгэхээс сэргийлэх хэрэгхэй. Онцгой хямралын үед төрийн зохицуулалт чухал гэж үздэг бололтой. Томоохон хөрөнгөтөн орнууд хүртэл үүнийг хэрэгжүүлж ноцтой хямралуудыг давсан түүхүүд байдаг биз дээ.

Avatar

Зочин 2020-11-17 139.5.217.226

Төр өөрөөюу ч хийхгүй бнаш тэ. Зарж үрэхээс өөр зүйл хийхгүй бна штээ

Avatar

Зочин 2020-11-17 139.5.217.226

Төр тэр замбараагүй төсвөө бууруулж эх үүсвэр гарганбанкуудаар даижуулж хүүгүй зээл олгооч

Avatar

Зочин 2020-11-17 139.5.217.226

Занданшатар болиоч ээ.Банкуудыг зээлийн төлбөрөө хойшлуул гэж нэг шахна. Одоо хүүгүй зээл олго гэж шахаж бна. Банкуудыг дампуур гэж шахаж байгаатай адил бна. Иргэдийн хадгаламж руу шууд халдаж бна. Ингэж болохгүйш тэ.

Avatar

Зочин 2020-11-17 202.55.191.130

Хөдөлмөрлөх дургүй тэнэг ард түмэн

Avatar

Зочин 2020-11-17 122.201.22.247

ene ard tumen yagaad iim ondor huu toloh yostoi yum be huug dorivtoi buulgah cagan bolson arai dendlee

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.100

Зээлийн хойш дуулаад дараа нь бөөн бол болно хүүг нь тэгшлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-11-17 103.212.119.108

мөнгө хүүлэлтэд хязгаар тогтоож жилийн хүүг 10% хэтрэхгүй байх хууль батал…
8% ипотекийн зээлийг 5% болго хичнээн шулж ханадаггүй юм.

Avatar

Зочин 2020-11-17 202.126.89.173

Хүү хойшлоод нэмэргүй нэмэгдээд ороод ирнэ бүр босох байтгуа улсаараа дампуурах байлгүй

Avatar

Зочин 2020-11-17 103.212.119.108

Чадахгүй юм бол ГАДААДЫН БАНК ОРУУЛ.

Avatar

Зочин 2020-11-17 203.91.115.42

БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛБАЛ БАНК ДАМПУУРДАГЫГ МЭДДЭГ БОЛОВ УУ

Avatar

Зочин 2020-11-17 103.212.119.108

баяжаад хагарах шахсан банкирууд х**…

Avatar

Зочин 2020-11-17 192.82.78.207

Үнэхээр хэлэх үг алга. ийм үед ямар арга хэмжээ авах ёстой, тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө бэлэн, шууд хэрэгжүүлж байх ёстой ажил штээ. бүхэл бүтэн 10 сар дотроо алдсан тохиолдолд яах ёстой бэ гээд бэлдээд байгаа л гээд байсан. яг цаг нь болоход юу ч байхгүй. дөнгөж судалж эхэлж байдаг.

Avatar

Иргэн 2020-11-17 66.181.186.55

Нийслэлийн төрийн банкууд 11-нээс эхлээд урьдчилж зарлалгүй бүх салбаруудаа хаасан учраас гол төлөв банкны цахим карт аваагүй теллерээр үйлчлүүлдэг тэтгэвэрийнхэн голдуу иргэд хадгаламжаас мөнгөө авч чадахгүй мөнгөгүй болоод юу ч худалдан авч чадахгүй баларч байна. Иймд банкаа хязгаартай хугацаагаар нээж зохих журмын дагуу ажилуулах шийдвэрийг банкныханд өгөхийг УИХ-ын даргаас эрхэмлэн хүсье

Avatar

Зочин 2020-11-17 192.82.73.120

Зээлийн хүү яах вэ, наана чинь ард түмэн өлсөж үхэхгээд байна

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.93

Монгол банк ны eерөнхийлөгч маш муу бөөрөнхий чадвар гүй юмаа

Avatar

mm 2020-11-17 122.201.22.247

zeeliin huug boditoo buulgaj ogooch uneheer ydarch baina

Avatar

2020 оны 12 сарын 31 гэхэд хийж чадахгүй бол Хүрэлсүх, Занданшатар, Баттулга 3 сайн дураараа огцор! 2020-11-17 66.181.177.94

Засгийн Газрын зүгээс нэн даруй хийх ёстой ажил. Үүнд:
1. Эдийн засаг, бизнес ойрын нэг жилдээ сэргэхгүй тул бүх иргэн, хувийн хэвшлийн хэрэглээний зээл болон бизнесийн зээлийг бүгдийг 2020 оны 1 сараас 2020 оны 12-р сар хүртэл зээл, зээлийн хүүг зогсоож, бүх иргэн, хувийн хэвшилд хүүгүй үйл ажиллагааны 1-100 саяын зээлийг нэн даруй олгож зээл эргүүлж төлөх хугацаг 2030 оны 12 сарын 31 хүртэл байхаар маш уян хатан байдлаар шийдэх.
2. Түрээсийн төлбөрийг 2020 оны 1 сараас 2020 оны 12-р сар хүртэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж