Ерөнхийлөгч ААН-ийг эрсдэлээс хамгаалах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүллээ | News.MN

Ерөнхийлөгч ААН-ийг эрсдэлээс хамгаалах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүллээ

Ерөнхийлөгч ААН-ийг эрсдэлээс хамгаалах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүллээ

Ерөнхийлөгч ААН-ийг эрсдэлээс хамгаалах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо.

Эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд  төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ.

Энэ бодлого, хөтөлбөр нь нийт өрхийн амьжиргааг дэмжихээс гадна айл өрхөөрөө дамжуулан нийт 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүддээ өгч буй бодитой, үр дүнтэй, чиглэсэн дэмжлэг болж чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Түүнчлэн гамшигтай тэмцэхэд зарцуулагдаж байгаа төсвийн болон хандив тусламжийн хөрөнгө ил тод бус, хардлага эргэлзээ төрүүлэх, хэт даамжирвал ард түмний жигшил, дургуйцлийг дээд зэрэгт хүргэн өдөөх хэмжээнд хүртэл асуудлыг хурцатгах хаалттай, бүрхэг байдлаар зарцуулагдаж болохгүйг санууллаа.

Тодруулбал, цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон байна. 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний байх тул зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулахыг чухалчлах нь зүйтэй гэжээ.

ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

Төсвийн зардлыг эрс хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;

Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох;

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;

Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах;

Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уг албан бичгээр Монгол Улсын Ерөнхий сайдад санал болголоо.

Эх сурвалж: President.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ЗөвЗөв
10
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-17 43.228.129.229

Удаан тэсэхгүй нь мэдээж, сонгуульд бүх юум аа бүх юум аа зориулсан улс сүйрнэ. энэ ЗГ юу хийэ чадах юм бэ, та нар бас л цар тахлаар сонгууль хийх л гэж байгаа биз дээ

Avatar

Зочин 2020-11-17 66.181.176.78

Төсвийн зардлыг эрс хумина гэдэг л маш зөв!!! МАН-ынхан эрх мэдэлдээ ташууран мөн ч дураар дургиж байгаа шүү!!! Улс даяараа цар тахалд нэрвэгдэх гэж байхад зөвхөн өөрсдийнхөө ашиг сонирхолд зориулсан төсөв баталж суудаг мөн ч моральгүй хогнууд шүү!!! Өрх бүрт ! сая ₮-ийг ядуу тарчиг айлд өгөх нь зүйтэй боловч яг хэрэг дээрээ тэгэж зохион байгуулж чадахгүй завхруулах байх л даа?!!

Avatar

Зочин 2020-11-17 124.158.96.179

Олоогүй байж өгнө гэх юм. Маш дампуу удирдлага ингэж эдийн засгаа унагадаг.

Avatar

Зочин 2020-11-17 66.181.161.79

Өрхөд олгоно гэдэг нь маш зөв. Улс орон өрх айлуудаас бүрдэнэ. Дургүй нь хүрээд байгаа өрхүүд авахгүй байх бүрэн боломжтой ш дээ.

Avatar

Зочин 2020-11-17 98.33.93.32

Санал болгож байгаамуу,үүрэг болгож байгаамуу??!! ЕТГ гэж албаар мэдэн будилсан оркуудын цугларал байнаа. Парламентийн засаглалтай,дээр нь ҮХНӨ- өөр онцгой эрхтэй болсон ЕС өөрөө юу хийхээ мэднэ. Энд " Төрийн тэргүүний хувьд үүрэг өгдөг " хууль эрх зүй Женкод зи ч байхгүй . Зүгээр хараад ,салтаагаа шаагаад сууж бай. Цар тахал дотооддоо алдахад таны оролцоо их байсан шүү.Улаан балын Лодойгийн хэлдгээр цаг нь ирэхээр Женкотой ч хариуцлага тооцно. Одоо зүгээр ЗГ- аар ажлыг нь хийлгэ

Avatar

Зочин 2020-11-17 212.95.5.192

Энэ ЗГ-ыг аль болох л муухай харагдуулах нь түүний дараа жил Еөкт дахиад сонгогдох арга нь юм л да. Энэ ЗГ сайн юм хийсэн ч тэр шүүмжилнэ, муу юм хийсэн ч шүүмжлэнэ. Хүк-ийг муухай харагдуулах тусам өөрт нь сайн. Дараа жил чамаас сална даа, харж л байгаарай

Avatar

/*-*/ 2020-11-17 49.0.212.165

Танай намынхны бусад намын эсрэг 30 жил явуулсан аргыг буцаагаад өөр дээр чинь л ашиглаж байна, болохгүй нь юу байгаа юм, та нар 2012-2016 онд хийсэн сайн ч юмыг нь харлуулж, муу ч талыг нь бүр мөнхөд пад харлуулж байсан биз дээ

Avatar

Бат 2020-11-17 66.181.177.173

манай эдийн засаг 10 тэрбум ам долларт эргэлддэг гэсэн. ЭНЭ бол Оюу толгойтой холбоотой хөөс байсан. Ер улс орон хөнжлийнхөө хирээр хөлөө жийх хэрэгтэй. Корона бүх улс оронд өөрөөрөө амьдрах хэрэгтэй гэдгийг сануулаад байхад өр тавин мөнгө хэвлээд байвал улс дампуурч колон болно шүү дээ. Харин бид бүсээ чангалаад, хамтын хүчээр гүрийгээд бодит хөрсөн дээр бууж амьдраад үзвэл яасан юм бэ. Энэ их тансаглал, илүү зардал хөшөө дурсгалаа болиод 5 төрлийн мал, тариа ногоогоо дэмжээд өгөөч

Avatar

Зочин 2020-11-17 66.181.186.55

Айл өрх бүрт 1 сая ₮ өгнө гэдэг сайхан сонсогдож байгаа ч улсын маань бэнчин хүрэх болов уу.

Avatar

123456 2020-11-17 49.0.212.165

Улс, төр засаг хэрэггүй тансаглалаа зогсоогоод, тэвчиж болох зардлаа хэмнээд хүн ардынхаа амжиргаанд айл бүрт нэг нэг сая төг-ийн дэмжлэг үзүүлэхэд эдийн засагт хорлол болоод байх юмгүй дээ, манай эдийн засаг одоогоор өсөлт биш 7,3 хувийн агшилттай болчихсон байгаа энэ баларч яваа цаг үед, тэгэхэд ЗГ-нь татвар л нэмж татах юм яриад байх юмаа

Avatar

Зочин 2020-11-17 66.181.176.78

2021 оны төсөвт тэвчиж болох зардал маш их байгаа! МАН сонгуулийн амлалтаа биелүүлэхэд зориулсан хэрэггүй хөрөнгө оруулалтыг хасвал асар их мөнгө чөлөөлөгдөнө!!! Зөвхөн түүнийг л эдийн засагтаа дэмжлэг болгон зарцуулбал боломжгүй зүйл байхгүй!!!

Avatar

зочин 2020-11-17 66.181.177.173

Халдварт өвчин тархсантай холбоотой гоор 2003 оны 4 сард монголд сарс өвчинтэй яаж тэмцсэн талаар ухаж үзэхэд хэдийгээр 200 гаруй хүнээ алдсан ч төр засаг нь өнөөгийх шиг их мөнгө байхгүй гэсэн ч голомтыг шуурхай илрүүлж Төмөр замын дагуу халварын эсрэг тархаахгүй арга хэмжээ авч хязгаарлаж чадсан байна. Ер нь төмөр замын воган нь битүү агааржуулалт бага учраас халвар амархан тарсан байжээ. Улаанбаатард энэ олон хувийн автобус, таксины ариун цэвэрт анхаарах хэрэгтэй юм билээ.

Avatar

Зочин 2020-11-17 202.126.90.142

Мөнгөтэй баян лалрууд, төрийн албаныхан энэ коммэнтуудаас зайлдаа, та нарт хэрэггүй л юм байгаа биз, түмпэн дүүрэн мах чанаж идээд сайхан байгаа биз, ард түмэн бид өлсөж байна, хөргөгч маань хоосон байна

Avatar

зочин 2020-11-17 66.181.181.111

Өлсөж үхэх гээд нөхдүүд ҮХЭЖ БОЛНО шүү.

Avatar

Зочин 2020-11-17 202.126.90.142

Баян. Дарга Лалрууд мах чаначихсан шоолж инээнгээ ард түмэнд битгий мөнгө өг , турж үхэг гээд хэдэн коммэнт бичиж байх шив , энэ доор хардаа ард түмэн , дарга нар , төрийн албаныхан жаргаж байгаа

Avatar

Irgen 2020-11-17 202.126.89.246

Shaaldaa. Ymar popchin, uls toriin jijighen husel tachaaltai yum be 1-r hun.

Avatar

Зочин 2020-11-17 202.126.90.142

Өлсөж үхлээ хүүрээ

Avatar

zochin 2020-11-17 192.82.75.189

Өчнөөн өр байхад юун өрх бүр 1,0 сая төгрөг вэ??? Тэр офшорын мөнгөө хуу хамаад оруулаад ирэхэд Юу нь болохгүй байгаа Юм бэ? Өр ихсээд газар нутгаа алдах вий дээ. Амьд хүн аргатай.Арай ч Эх орондоо тураад үхчихгүй байлгүй дээ:. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэж. Хүрэлсүх сайд энэ олон нийтийн ТҮ зээр тэр урдаас орж ирсэн хятадуудын асуудал болон сошлоор явагдаад бгаа нэр төртэй нь холбоотой сөрөг мэдээлээ яаралтай зогсоохгүй бол дэжигб бид бээр олон хүний х****л идэж байна шүү. хамгаалж бН

Avatar

Зочин 2020-11-17 202.126.90.142

Өлсөж үхлээ хүүрээ

Avatar

Зочин 2020-11-17 64.119.20.248

Iim l teneg yeronkhiilegch tei ulsdaa. Daraa n Mongol Tugrugiin khansh kher dooshoo unakhiig medne bizdee!!!

Avatar

Зочин 2020-11-17 202.126.90.142

Өлсөж үхлээ хүүрээ

Avatar

Зочин 2020-11-17 212.95.5.192

uheech tegeed.

Avatar

Зочин 2020-11-17 192.82.73.120

Маш зөв

Avatar

Зочин 2020-11-17 188.108.133.188

uneheer eh oron ch jum bol Bayan gol zochid buudaldaa humuusiig bairluulaachee. jun mungu taraah ve

Avatar

Зочин 2020-11-17 202.126.90.142

Өлсөж үхлээ хүүрээ

Avatar

Зочин 2020-11-17 202.126.90.110

omnogovio hyatadad zaraad tansaglachiya. huuhduud uursduu uchiraa olchihno bailgui de. gants l amidrah horvoo

Avatar

Зочин 2020-11-17 202.126.90.142

Өлсөж үхлээ хүүрээ

Avatar

Зочин 2020-11-17 122.201.24.47

ДЭЭР НЬ НЭМЭЭД НЭГ ЗҮЙЛ ХЭЛЭХЭД ЭНЭХҮҮ ЭРХИЙН БИЧГИЙГ ДАМЛАН ХУДАЛДАХГҮЙ БАЙЛГАХ ТАЛААР АНХААРЧ, ХУДАЛДСАН ТОХИОЛОЛД МАШ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. МЭДЭЭЖ ЭРХИЙН БИЧГИЙГ ИРГЭНИЙ БҮРТГЭЛТЭЙ НЬ ХОЛБООТОЙГООР ЗӨВХӨН БҮРТГЭЛТЭЙ ХАЯГААР НЬ ТАРААХ НЬ ЗҮЙТЭЙ БОЛОВ УУ.

Avatar

Зочин 2020-11-17 103.212.117.23

Эргүү дагз минь тийм талон тараахгүй

Avatar

зочин 2020-11-17 202.179.24.18

Төсөл, зээл хөрөнгө оруулалтыг хэмнэх,үр ашиггүй зарах хэрэггүй гэдэг их зөв,Хувийн хэвшлийг дэмжих нь хөгжлийн гарц гэдгийг дэлхий дахин баталсан.Төсвийг данхайлгах нь дарга нарт ашигтай,төсөв үрэлгэн байгаа нь улс орныг ядууруулна.

Avatar

Зочин 2020-11-17 103.212.116.192

Сонгуулийн салхи сэвэлзвээ хөөрхий, хэр их шороо тоос түйрэн босгож нүд ам таглах юм бол доо

Avatar

иргэн 2020-11-17 202.179.27.138

Зөв гэхдээ цаад МАН, ЕС Хүрэлсүх Улс төрийн байр сууринөөс болж Еранхийлөгч Х,Баттулгын санал санаачилгыг хүлээж авах нь юу л бол доо, Аягүй бол МАН Төсөв хөрөнгө байхгүй гээд ГЭДИЙНЭ дээ,

Avatar

иргэн 2020-11-17 66.181.181.179

хэдэн хүнтэй айлыг нэг өрх гэж үзэх гээд байгаан утаагүй юм ярихын оронд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлттэй зээлээ олго тэгж байж ажилын байр хадгалагдаж, аж ахуйн нэгжүүд тэсэж үлдэнэ .Тэгж байж татвараа дахин бүрдүүлнэ. шүү

Avatar

Зочин 2020-11-17 202.9.46.72

ЕРӨНХИЙЛӨГЧ УРАААААА

Avatar

Зочин 2020-11-17 66.181.161.38

Дэмий спорт зал музей энэ тэрэ дараа жил болоо хэнтийд аймаар их мөнгө тасөвлөсөн шд дандаа хөгийн 2 зүйлд хэдэн зуун тэр бамаар нь

Avatar

Зочин 2020-11-17 122.201.21.26

Үлдэх л юм чинь тэр шүү дээ. Хүүхдийн 100 000 харин ч их дэм болж байгаа. Түүнтэй барьцаад өрх бүрт саяыг өгнө гэдэг, сонгуулийн үнэр үнэртэж байна:

Avatar

Зочин 2020-11-17 66.181.191.158

ЗӨВ Л ДӨӨ. ИНГЭЖ ДОТООДДОО АЛДАНА ГЭЖ ХЭН Ч БОДОЛГҮЙ 2021 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛСАН. ОДОО НӨХЦӨЛ БАЙДАЛ ШАЛ ӨӨР БОЛЛОО. ХЯМРАЛ Ч УЛАМ ГҮНЗГИЙРЧ, ОЛОН Ч ХҮН ГУДАМЖИНД ДАХИАД ГАРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО. ХЭДЭН МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ НЭМЭЭД ДАМПУУРАХЫГ БҮҮ МЭД. ИЙМ ҮЕД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧЛАГААС ЗАСГИЙН ГАЗАР ҮЛГЭР АВЧ, 2021 ОНЫ ТӨСВӨӨ ЭРГЭЖ ХАРЖ ЗӨВ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. МАШ АЛДААТАЙ, ҮРЭЛГЭН, УЛС ТӨРЖСӨН, АВИЛГАЧ ТЕНДЕРЧДИЙГ ДЭМЖСЭН ТӨСӨВ ЯВААД БАЙГАА ШҮҮ. АРД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖЭЭ АВРАХ ЦАГ НЬ БОЛСОН.

Avatar

ЗОЧИН 2020-11-17 103.212.118.69

Үүрэгдсэн үүрэгдээгүй арга хэмжээ авч таарна шүү дээ маргааш шийдэх гэж бхад ,Хүрэлсүх яахаа мэднээ.

Avatar

Бүх хөрөнгө оруулалт, бүтээн байнуулалтаа хойшлуулаачээ 2020-11-17 139.5.216.194

Бүх хөрөнгө оруулалт, бүтээн байнуулалтаа хойшлуулж иргэдийн амьжиргаа болон коюид руугаа анхаараачээ

Avatar

Зочин 2020-11-17 103.212.116.254

AAN bish irgen burtee gesen n deer ee. NDT tulj chadahgui baigaa, tsagiin, oldsonoo hiij goloo zogoodog irged olon. AAN, urh ger buld geed zuvhun tusgaval iim olon totgtmol bus orlogotoi yadarsan humuus hayagdana, hamgiin etsdeltei n edgeer humuus. Tetgeveriin humuus, daatgal tuldug togtson ajiltai humuus, huuhduud geed humuus yaah ve tetgemj avchihdag.

Avatar

Эрүү Мэндийн Сайд нусгайг жанхуутай хамт огцруул!!! 2020-11-17 66.181.177.94

Цар тахлын үед хятадад очиж айлчилж, х***а гэж доромжилсны төлөөсөнд 30 мянган хонь малчдаас дээрэмдэж авсан жанхуугийн сонгуулийн пи ар эхэлсэн байна. Энэ мөнгө бол цэвэр талх чихэр, мах импекс руу очих болно. Энэний оронд хөл хориог аажмаар цуцалж, бүх ард иргэдээ дэмжсэн, ажлын байрыг олнор бий болго. Улс эх орныг үймүүлж байгаа жанхуг нэн даруй огцруул!!!

Avatar

Зочин 2020-11-17 66.181.191.158

ЗӨВ Л ДӨӨ. ИНГЭЖ ДОТООДДОО АЛДАНА ГЭЖ ХЭН Ч БОДОЛГҮЙ 2021 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛСАН. ОДОО НӨХЦӨЛ БАЙДАЛ ШАЛ ӨӨР БОЛЛОО. ХЯМРАЛ Ч УЛАМ ГҮНЗГИЙРЧ, ОЛОН Ч ХҮН ГУДАМЖИНД ДАХИАД ГАРАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО. ХЭДЭН МЯНГАН АЖ АХУЙН НЭГЖ НЭМЭЭД ДАМПУУРАХЫГ БҮҮ МЭД. ИЙМ ҮЕД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧЛАГААС ЗАСГИЙН ГАЗАР ҮЛГЭР АВЧ, 2021 ОНЫ ТӨСВӨӨ ЭРГЭЖ ХАРЖ ЗӨВ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. МАШ АЛДААТАЙ, ҮРЭЛГЭН, УЛС ТӨРЖСӨН, АВИЛГАЧ ТЕНДЕРЧДИЙГ ДЭМЖСЭН ТӨСӨВ ЯВААД БАЙГАА ШҮҮ. АРД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖЭЭ АВРАХ ЦАГ НЬ БОЛСОН.

Avatar

Зочин 2020-11-17 66.181.161.25

тэр мөнгө нь сонгуулиар талон болон талиисан гэр хороолол гэгээрсэн цагт монгол хөгжинэ хэнтии увс баянхонгорд ниссэн шүү хүрэлсүх огцорвол олон сэжүүр гарна пүрэвдорж гишүүн овоо дэлгэж байтал махны хэрэг нь гараад таг

Avatar

Зочин 2020-11-17 66.181.182.131

Баян гишүүд ийм хүнд үед л эх орондоо туслах хэрэгтэй. Банканд тэрбум хэдэн арван тэрбум хадгаламжтай гишүүдээ. Хандивлаарай….

Avatar

төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо. 2020-11-17 64.119.20.162

Ерөнхий сайдад үүрэг өгөх эрх үндсэн хуулиар олгогдсонуу

Avatar

иргзн 2020-11-17 202.179.27.138

хэзээ манайх Хууль журмаа дагадаг болчихоов

Avatar

Зочин 2020-11-17 103.212.117.23

Ерөнхийлөгч үүрэг өгдөг болоо юу? Хүрэлсүх наад жанхуудаа салаавч өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж