БНСУ-ын 60 гаруй худалдааны төвүүдэд хөнгөлөлт урамшуулал эдлээрэй

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

БНСУ-ын 60 гаруй худалдааны төвүүдэд хөнгөлөлт урамшуулал эдлээрэй

А.Цэнгэлбаяр Голомт банкны БХГ-ын Картын хэлтсийн захирал

-Голомт банкны Виза карт эзэмшигчид Солонгос Улсын худалдааны газруудад  томоохон хөнгөлөлт урамшуулалд хамрагдаж байгаа гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

-Visa international байгууллагаас  зарласан энэхүү урамшуулалд Голомт банкны виза карт эзэмшигч хүн бүхэн хамрагдах боломжтой. Монголчуудын хувьд ажил амины хэргээр хамгийн их зорьдог улсын нэг нь яах аргагүй БНСУ болжээ. Мөн хамгийн их наймаа арилжаа хийдэг улсын нэг гэдэгтэй санал нийлэх бизээ.  

Тиймээс  Голомт банкны Виза карт эзэмшигчид маань Солонгос Улсын худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ Visa international байгууллагаас  зарласан урамшууллыг алдалгүй хамрагдах боломжтой юм.

Тодруулбал та Солонгосын 60 гаруй худалдааны газруудад 5-15%-ийн хөнгөлөлт эдлэхээс гадна нэмж гарын бэлэг гардан авч, эрхийн бичгээрээ хүссэн бараагаа авч, татварын хөнгөлөлт эдлэх гээд олон  боломжийг битгий алдаарай гэж хэлмээр байна.

-Тухайлбал яг ямар дэлгүүрт эдгээр хөнгөлөлтийг эдэлж болох вэ? Жишээ татвал?

-Жишээлбэл та Сөүл хотын Жунду дүүрэгт байрлах Lotte Department Store-ын төв дэлгүүрээс 600.000 вонын бүтээгдэхүүн худалдан авлаа гэхэд 30.000 вонд  бараа бүтээгдэхүүн нэмж авах буюу худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийхээ таван хувьтай тэнцэх эрхийн бичгийн эзэн болно гэсэн үг. Мөн It`s skin брэндийн Сөүл дэх 15 салбар болон The Face Shop-ын сүлжээ дэлгүүрүүдэд 10 хувийн хөнгөлөлт эдэлж, гарын бэлэг авахаас гадна Монголчуудын хамгийн их үйлчлүүлдэг E мart сүлжээ дэлгүүрээс 50.000 мянган воны худалдаа тутамдаа 5000 мянган вонын хөнгөлөлт эдлэнэ гээд олон жишээг энд дурьдаж болохоор байна. Та бүхэн  хаанаас ямар хөнгөлөлтөд хамрагдаж болохыг манай банкны www.golomtbank.com хаягнаас аваарай.

-Энэхүү урамшууллын хугацаа хэзээ дуусах вэ?

-2016 оны 3 сарын 31 нд дуусна.

-Өөр улсад энэхүү урамшуулал зарлагдсан болов уу?

-Энэхүү урамшуулал нь энэ удаа зөвхөн Солонгос улсад зарлагдаж байгаа.

-Голомт банкны Виза карт эзэмшигчдийн хувьд өөр ямар боломжууд байдаг вэ?

-Голомт банк нь долларын валют бүхий монголд төдийгүй олон улсад ашиглах боломжтой Виза дебит болон Виза кредит картуудыг харилцагчиддаа санал болгодог.

Виза кредит картын хувьд зээлийн эрхийн хэмжээ болон хөнгөлөлт урамшууллын төрлөөсөө хамаараад энгийн, алтан, платинум гэсэн төрлүүдтэй. Жишээ нь, Платинум виза картанд Priority Pass гишүүнчлэлийн карт дагалдах бөгөөд аяллын иж бүрэн даатгалд хамрагдах боломжтой юм.

Харин Виза дебит картын хувьд харилцагчид маань өөрийн хугацаагүй америк долларын хадгаламжийн дансаа картынхаа 2-р дансаар холбуулж, Голомт банкны АТМ болон CDM дээр төгрөгөөр орлого зарлагын гүйлгээ хийж болно.

Мөн дээр дурьдсан бүх картынхаа орлого зарлагын мэдээллийг гар утас болон и-мэйл хаягаараа үнэ төлбөргүй авах боломжтой юм.

-Виза картын эзэмшигч болохын тулд ямар шаардлага хангаж, хаана хандах ёстой вэ?

Виза кредит карт эзэмшихийг хүсэгчиддээ банкнаас дараах шаардлагыг тавьж байгаа.

  • Эрх зүйн болон санхүүгийн бүрэн чадамжтай 18 нас хүрсэн иргэн байх

  • Байнгын оршин суух хаягтай байх

  • Зээлийн эрхтэй Кредит карт авахыг хүсэж байгаа бол сарын төлбөрөө өөрийн орлогоос төлөх чадвартай байх зэрэг шаардлага байдаг.  

Зээлийн эрхийн лимитийг тогтоохдоо тухайн хүнийхээ төлбөр орлогын харьцааг хардаг. Мөн хугацаатай хадгаламж, үл хөдлөх хөрөнгө барьцаалан кредит карт авах эрх бий.

Харин Виза дебит карт эзэмшигч болоход цахим үнэмлэхтэйгээ Голомт банкны дурын салбар нэгжид хандан ямар нэг шалгуургүй авах боломжтой. Харин виза карт нь долларын карт учраас долларын данс нээх болон долларын данстай байх хэрэгтэй байдаг юм.

-Та Зээлийн эрхтэй Кредит карт болон Дебит картын тухай дурьдлаа л даа. Энэ 2 картын гол ялгааг тодруулахгүй юу?

-Дебит карт эзэмшигч нь өөрийн дансанд байгаа мөнгөө картаа ашиглан зарцуулдаг бол Кредит карт эзэмшигч нь банкнаас өөрт хэрэгцээтэй мөнгөө түрүүлж авч хэрэглэчихээд тухайн сардаа бүтнээр нь эсвэл ирэх саруудад хувааж төлөх боломжтой карт юм.

Кредит картын бас нэг давуу тал нь дараа сарынхаа заагдсан өдөр бэлэн бус худалдан авалтад зарцуулсан мөнгөө бүтнээр нь төлсөн тохиолдолд хүү бодогддоггүй.

Та бидний дээр ярилцсан Виза брэндийн картын хувьд Голомт банкны ЭНГИЙН, АЛТАН, ПЛАТИНИУМ гэсэн кредит картууд байдаг. Манай банкны кредит картууд нь  дэлхийд нууцлалын №1 технологи болох EMV-Chip-тэй, олон улсын эрхтэй картууд юм.

Энэ дашрамд бид тун удахгүй харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурласан картын цоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зориулахаар ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.

Голомт банкны Виза карт эзэмшигчиддээ болон карт авахыг хүсэж буй иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж