11 иргэн тус бүр дөрвөн сая төгрөг хожжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

11 иргэн тус бүр дөрвөн сая төгрөг хожжээ

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын сугалааны зургаа дахь удаагийн тохирол өчигдөр болж, нийт 17 мянга 447 азтан тодорсон байна. Энэ удаагийн сугалаагаар супер азтан буюу 350 сая төгрөгийн азтан тодроогүй ч 11 хүн тус бүр дөрвөн сая төгрөг хожжээ.

Мөн 169 азтан 500 мянган төгрөг, 1524 азтан 100 мянган төгрөг хожсон бол 15743 азтан 20 мянган төгрөгийн эзэн болсон байна. Дараагийн сугалаа энэ сарын 20-нд болох юм.

Супер азтан 400 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Гааль, татварын ерөнхий газрын НӨАТ-ын урамшуулал, сугалааны нэгжээс мэдээлснээр энэ оныг дуустал супер азтан тодрохгүй бол жилийн эцсээр шагналын сан 950 сая төгрөг болж өсөх юм байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж