Covid-19-ийн батлагдсан тохиолдол дотоодод 20 боллоо

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн батлагдсан тохиолдол дотоодод 20 боллоо

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Tuesday, November 17, 2020

НЭМЭЛТ:

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.11.17) 11.00, 17.00 цагт Covid-19-ийн халдварын тархалтын талаар цаг үеийн мэдээлэл хийсэн ч 18.00 цагт дахин мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Улаанбаатар хотод халдварын хавьтлаас авсан 836 шинжилгээнээс вирус илрээгүй. Үүнд, “Найрамдал” зуслангийн 156 хүүхдийн тандалтын шинжилгээ багтсан. Сэлэнгэ аймгийн голомтод 150 хүнд шинжилгээ хийж, таван тохиолдол батлагдлаа. Өчигдөр өглөө зарлаж байсан Сэлэнгэ аймагт түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 сорьцын шинжилгээг хийж, таван тохиолдол батлагдсан гэсэн үг. Мөн 395 тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийхэд бас таван тохиолдол эерэг гарсан. Энэ таван сорьцыг дахин баталгаажуулна. Мөн Дархан-Уул аймгийн нэг сэжигтэй тохиолдол батлагдаад буй.

Монгол Улсад Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 440 боллоо. Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч, эмнэлгээр гарч, эдгэсэн хүний тоо 329 болсон байна. Улаанбаатар хотын голомтод арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн батлагдсан 10 тохиолдлыг эмчилж байна. Харин Сэлэнгэ аймагт ес, Дархан-Уул аймагт нэг тохиолдол нийт 20 боллоо.

Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дагасан 10 тохиолдол батлагдаад байна. Тийм учраас төмөр зам даган оршин сууж буй иргэд шаардлагатай бол сайн дурын шинжилгээнд хамрагдахыг хүсч байна. Улаанбаатар хотын голомтыг хяналтандаа авч байгаа ч үргэжлүүлэн судалж байна. Энэ голомтод нийт 6000 орчим иргэдийг хамруулж, шинжиллээ. Гэхдээ голомтын хүрээ хязгаарыг тогтоож дуусах болоогүй.

ЭМЯ: Covid-19 нэгээр нэмэгдэж, 435 боллоо

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Tuesday, November 17, 2020

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 цар тахлын талаарх 17.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэхүү мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:  Өнөөдрийн 11.00 цагийн мэдээллээс хойш Монгол Улсад батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 435 боллоо.

Дархан-Уул аймагт бүртгэгдсэн тохиолдлыг өглөө түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан, нарийвчилсан шинжилгээгээр батлагдлаа. Түүний ойрын 62 хавьтлыг илрүүлж, тандалт судалгааг хийж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар хотод 10, ХӨСҮТ-д долоо, Сэлэнгэ аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг, нийт 22 тохиолдол бүртгэгдээд байна.

Нийслэлд 18 шинжилгээний цэгээс гадна өрхийн эмнэлэгт шинжилгээ авч 6764 хүн хамрагдаад байна. Ингэхдээ амны хаалт, бээлий өмсч, 1800-0119 дугаар болон 119.mn вэб сайтаар холбогдож цаг авч болно. Аль болох онлайнаар харьцах хэрэгтэй.

Бага насны хүүхдүүдийн дунд гар, хөл, амны өвчин, салхин цэцэг, тууралтат өвчин гарах магадлалтай байна. Тиймээс бага насны хүүхдийн асаргаа сувилгаагаа сайжруулах хэрэгтэй байгааг зөвлөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж