Ж.Царнаевын сургууль кино зураг авалтыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Ж.Царнаевын сургууль кино зураг авалтыг эсэргүүцэв

Бостоны марафоны үеэр гарсан халдлагын тухай кино хийх гэж байгаа гэнэ. Харин халдлагыг зохион байгуулсан Жохар Царнаевын сурч байсан Массачусетсын их сургууль сургууль дээр киноны зураг авалт хийхийг зөвшөөрөхгүй гэдгийг уран бүтээлчдэд мэдэгджээ.

Массачусетсын их сургуулийн захирал хэлэхдээ “Киноны зураг авалт манай сургуулийн дэг журмыг алдагдуулж мэдэх учраас бид “CBS Films”-ийн уран бүтээлчдийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан” гэжээ.

Жохар Царнаев 2013 оны дөрөвдүгээр сард Бостонд халдлага гарах үед Массачусетсын их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байсан юм.

Жүжигчин Марк Волбергийн тоглох “Эх орончдын өдөр” хэмээх тус киноны нээлт ирэх арванхоёрдугаар сард болох юм байна. Жохар Царнаев халдлага үйлдсэнийг шүүхээр тогтоож, ялын дээд хэмжээ оноосон. Харин түүний ах Тамерлан Царнаев цагдаа нартай мөргөлдөх үеэр буудуулж, амиа алдсан юм.

Халдлага гарснаас хойш гурав хоногийн дараа Жохар Царнаев дахин халдлага үйлдэхээр төлөвлөж байхад түүний үүргэвчтэй тэсрэх бодисыг их сургуулийн дотуур байрнаас авч гарсан хамсаатан хоёр найзад нь мөн шоронд хорих ял оноосон. Мөн хэргийн талаар мэдэж байсан ч худал мэдүүлэг өгсөн нэг оюутанд ял оноосон билээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж