АНУ-д нэг сая гаруй хүүхэд Covid-19 халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ-д нэг сая гаруй хүүхэд Covid-19 халдвар авчээ

АНУ-д нэг сая гаруй хүүхэд Covid-19 халдвар авчээ

АНУ-д 11,5 сая хүн Covid-19 халдвар аваад байгаа билээ. Тэгвэл үүний нэг сая гаруй нь 18-аас доош насны хүүхдүүд байгаа тухай тус улсын Хүүхдийн эмнэлгүүдийн холбоо Даваа гаригт /2020.11.16/ мэдээлжээ. Энэ сарын 12-ны байдлаар 1,039,464 хүүхэд халдвар аваад байгаа ба сүүлийн долоо хоногт л гэхэд 111 мянган хүүхэд шинээр халдвар авсан байна.

Халдвар авсан хүүхдүүд ихэвчлэн шинж тэмдэггүй эсвэл хөнгөн байдлаар өвдөж байгаа нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мөн онцолжээ. Иймд цаашид эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар дагахыг эцэг эхчүүдэд анхааруулсан байна.

Америк эцэг эхчүүдийн таван хүн тутмын нэг нь вакцинд эргэлзсэний улмаас хүүхдээ дархлаажуулалтад хамруулдаггүй нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Covid-19-ийн вакцин амжилттай болж, хүн амыг вакцинжуулж эхэлбэл тэдгээр эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулахгүй байх, үүнээс үүдэн халдвар цаашид олон хүнд тархах магадлалтай юм.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээс харахад урьдчилан сэргийлэх боломжтой хэд хэдэн өвчний дэгдэлт, түүний дотор улаанбурхан өвчний дэгдэлт 2019 онд сүүлийн 27 жилд байгаагүй өндөр байжээ. Үүнд вакцинжуулалтаас зайлсхийсэн эцэг эхчүүдийн нөлөө их байсан гэж эмч нар дүгнэж байна.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн анхан шатны дархлаажуулалт хийгдээгүйгээс болж төрөл бүрийн ханиад, томуугийн дэгдэлт эрчимжих болсон ба 18-аас доош насны америк хүүхдүүдийн 63 орчим хувь нь л томуугийн эсрэг вакцинд хамрагддаг байна. Харин тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан удирдамжид зургаан сар ба түүнээс дээш насны хүмүүс жил бүр томуугийн эсрэг вакцинд хамрагдах ёстой гэж заасан байдаг ажээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж