Энэ оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын статистик мэдээллээр, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 7.3 хувиар агшаад буй талаар Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон дээрх бууралтад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 595.5 (20.7хувь) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 401.4 (7.0 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Үйлдвэрлэлийн аргаар тооцсон дүнгээр ДНБ энэ оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 953.5 (3.5 хувь) тэрбум төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 12.7 их наяд төгрөг болж тус тус буурсан байна.
ДНБ-д 2020 оны эхний есөн сард эцсийн хэрэглээ 73.5 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 26.0 хувь, цэвэр экспорт 0.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс эцсийн хэрэглээ 6.8 пунктээр, бараа, үйлчилгээний цэвэр экспорт 3.6 пунктээр нэмэгдэж, хөрөнгийн нийт хуримтлал 10.4 пунктээр буурчээ.
Д.ТУЯА
ZOCHIN 2020-11-17 124.158.83.144
ENE AGSHILT XURELSUHIIN ZASGIIN GAZAR BUREN BURELDEXUUNEER XARIUTSAX ESTOI,UGASA IH JUJIG TOGLOJ ULSIIN MONGOOR SONGUULI XIISNII XAT GAI,MASH XARIUTSLAGAGUI ZASGIIN GAZAR XORIONII DARAA OGTSROX ESTOI
Зочин 2020-11-17 66.181.191.158
ДНБ бууралт -7.3 байхад Хүрэлбаатарын төсөвт -1.0 гэж ш а а с а н. 2020 оны төсөв жон хуу байсан. 2021 оны төсвөө одоо цар тахлыг Монголд алдсан алдаанд тохируулж өөрчлөх ёстой.
123456 2020-11-17 49.0.212.165
Эдийн засгийн өсөлт оны эхний 9 сарын байдлаар -7,3 хувь юм бол оны эцсээр бараг -9 хүрэх байхөө энэ их хөл хорио цээр гээд бүх ажил гүйлгээ зогсчихоор чинь
/*-*/ 2020-11-17 49.0.212.165
Эдийн засаг 7,3 хувиар буурчээ