Энэ оны эхний арван сарын нийгэм, эдийн засгийн төлөв байдлын статистик мэдээллээр, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 7.3 хувиар агшаад буй талаар Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон дээрх бууралтад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 595.5 (20.7хувь) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 401.4 (7.0 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Үйлдвэрлэлийн аргаар тооцсон дүнгээр ДНБ энэ оны эхний есөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 953.5 (3.5 хувь) тэрбум төгрөгөөр, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 12.7 их наяд төгрөг болж тус тус буурсан байна.
ДНБ-д 2020 оны эхний есөн сард эцсийн хэрэглээ 73.5 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 26.0 хувь, цэвэр экспорт 0.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс эцсийн хэрэглээ 6.8 пунктээр, бараа, үйлчилгээний цэвэр экспорт 3.6 пунктээр нэмэгдэж, хөрөнгийн нийт хуримтлал 10.4 пунктээр буурчээ.
Д.ТУЯА
Холбоотой мэдээ