Украин ойрын 20 жилд ЕХ-ны гишүүн болохгүй

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Украин ойрын 20 жилд ЕХ-ны гишүүн болохгүй

 

Украин улс ойрын 20-25 жилд Европын холбоо, НАТО-гийн гишүүн болох боломжгүй гэдгийг Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер мэдэгджээ. Германы “DPA” агентлагт мэдээлснээр Жан-Клод Юнкер Нидерланд Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах талаар ярих үедээ ийн мэдэгдсэн аж. Тэрбээр чөлөөт худалдааны гэрээ нь Европын холбооны гишүүнээр элсэх эхний алхам болж чадахгүй хэмээжээ.

 

Европын холбоонд нэгдэх асуудлаас үүдэн 2014 онд Киевт жагсаал тэмцэл өрнөж, Украин, ОХУ-ын хооронд зөрчил үүссэн юм. Украины экс ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбоонд нэгдэх гэрээг хойшлуулсны дараа Киевт төрийн эргэлт гарч байв. Эцэст нь Крым хойг Киевээс салж, ОХУ-д нэгдсэн төдийгүй Украины зүүн хязгаарт салан тусгаарлах бослого үймээн дэгджээ.

 

Хэрэв Украин Европын холбоонд нэгдэж, НАТО-д элсвэл Умард Атлантын цэргийн эвсэл ОХУ-тай хаяа дэрлэх болж байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж