Мюллер “Бавария”-тай гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

Мюллер “Бавария”-тай гэрээгээ сунгалаа

Бундеслигийн өнгөрсөн улирлын аварга “Бавария Мюнхен” бямба гаригийн үдэш Германы супер цомын тэмцээнд “Шальке 04” багийг буулган авч, улирлын өмнөх гараагаа амжилттай хийсэн байна. Харин уг тоглолтод үнэтэй хувь нэмэр оруулсан Томас Мюллер уг тоглолтын өмнө багтайгаа гэрээгээ сунгасан байсан бөгөөд ийнхүү шинэ гэрээг үзэсглэсэн баяраа хожлоор мялаажээ.

Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германы шигшээ багийн од нь болон гялалзаж, нийт таван гоолтой мэргэн бууч болсон төдийгүй шилдэг залуу тоглогч болсон Мюллер өнгөрсөн шөнийн Аугсбургт болсон тоглолтын хоёрдугаар хагаст тооны харьцааг нээсэн бол Мирослав Клозе ялалтын бөмбөгийг оруулснаар “Бавария” 2:0 харьцаатай ялалт байгуулжээ.

Тоглолтын өмнө Мюллер багийн удирдлагынхаа тавьсан гэрээний саналыг хүлээн авснаар 2013 оны зун хүртэл хоёр жилийн хугацаатай гэрээг үзэглэсэн байна. Тэрбээр “Миний хувьд мөрөөдөл минь биеллээ. Би Баварийн уугуул. Харин Бавария бол миний клуб. Би үнэхээр баяртай байна. Цаашид ч, ямартай ч ирэх таван жилийн хугацаанд би Баварийн өмсгөлтэй тоглохыг хүсч байна” гэжээ.

“Бавария Мюнхен” шинэ улирлын гараагаа энэ сарын 20-нд талбайдаа “Вольфсбург”-ийн эсрэг хийх тоглолтоор эхлүүлэх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж