102,517 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

102,517 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 16,555,038.85 төгрөгийн үнийн дүн бүхий 102,517 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр Дархан" ХК (TEE +14.95%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +8.23%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улаанбаатар Хивс" ХК (UBH -14.69%) болон "Гермес Центр" ХК (HRM -11.42%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн нийт 11,680 ширхэг нэгж эрх 1,207,216 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.49 хувиар өсч, 17588.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,580,780,062,810.74 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж