Олимпод оролцох тамирчдыг шинжилгээнд хамруулна

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Олимпод оролцох тамирчдыг шинжилгээнд хамруулна

Олимпод оролцох тамирчдыг шинжилгээнд хамруулна
Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах энэ өдрүүдэд Японы Токио хотноо ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр/2020.11.16/ “Токио-2020” зуны олимпийн зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Мори Ёширогийн хамт хэвлэлийн бага хурал хийж, зайлшгүй авах ёстой зарим чухал ажлаа танилцуулсан байна.  Тодруулбал, ирэх онд цар тахлын эсрэг вакцин авах боломж олдвол олимпод оролцох баг тамирчдад вакцин хийх зардлыг ОУОХ хариуцаж болох юм гэж мэдэгджээ. Гэхдээ тамирчдыг заавал вакцин хийлгэ гэж шаардахгүй аж. Сайн дурын үндсэн дээр гэдгийг онцолсон байна.
Мөн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах Япон улсын ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай уулзаж, “Токио-2020” олимпийн наадмыг хамтран амжилттай зохион байгууллах болно гэжээ. Харин Японы ерөнхий сайд Ёшихидэ Сүга “Ирэх онд олимпийн наадам нь хүн төрөлхтөн короновирусийг ялан дийлсний нотолгоо, түүнчлэн зүүн Японы байгалийн гамшгаас дахин сэргэн боссоныг дэлхий нийтэд түгээх олимп болно. Олимпийг гол нь үзэгчтэй зохион байгуулахаар олон талаас бодолцон, бэлтгэлээ базааж байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC, CNN.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж