Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс “Улс төрд Монголын эмэгтэйчүүдийн оролцоо: Бэрхшээл ба боломж” хэлэлцүүлгийг өрнүүллээ. Монгол Улс улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах үүднээс 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувийг эмэгтэй хүн байх хууль баталсан. Үүний үр дүнд 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй УИХ-д сонгогдсон. Ингэснээр эмэгтэйчүүдийн оролцоог хангах үзүүлэлтээр дэлхийд 95-д жагсах болжээ. Монгол эмэгтэйчүүд улс төрд ороход нийгэм соёлын холбогдолтой хэд хэдэн бэрхшээл тулгарч байдгийг “Улс төрд Монголын эмэгтэйчүүдийн оролцоо: Бэрхшээл ба боломж” тайландаа БНОУХ дурдсан байх юм. Тухайлбал, Монгол өрхийн тэргүүн гэр бүлээ тэжээж, эмэгтэйчүүд нь ар гэрийн ажлыг ганцаараа нуруун дээрээ үүрдэг нь тэднийг эдийн засгийн хараат байдалд оруулж, улс төрд идэвхтэй оролцох боломжийг хязгаарлах болсон байна.

Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо их байх нь иргэдийн амьдралд ойр шийдвэр гаргахад голлон нөлөөлдөг гэж судлаачид тайлбарлалаа. Эрэгтэй улстөрчид санхүү, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг бол эмэгтэйчүүд байгаль хамгаалал, гэр бүл, хүүхдийн асуудлыг шийдвэрлэхийг зорьдог байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай зэрэг гэр бүл, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллажээ.

Эмэгтэйчүүд төрийн үйлчилгээний буюу боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү ажилладаг бол эрчүүд бизнесийн салбарт давамгайлдаг байна. Энэ нь эмэгтэйчүүд ажлаасаа чөлөө авч сонгуулийн кампанит ажил өрнүүлэх нөхцөлийг хязгаарладаг гэж БНОУХ-гийн судлаачид үзжээ. Мөн тэд Монголд үйл ажиллагаа явуулж буй ихэнх улс төрийн хүчин нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй тэднийг сонгуулийн кампанит ажлын санхүүжилтээ өөрсдөө гаргахыг шаарддаг нь эдийн засгийн хувьд хараат байдалд байдаг эмэгтэйчүүдэд хүндээр тусдаг гэж тайлбарлалаа.  Тиймээс энэ бүх асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Сонгуулийн болон бусад хууль, журамд өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн улс төрийн чадавхийг бэхжүүлэх шаардлагатай болжээ. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр иргэдийн амьдралыг дээшлүүлэх оновчтой бодлого боловсруулах нөхцөл бүрдэнэ гэдгийг БНОУХ-ээс зөвлөлөө.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ЭМЭГТЭЙ ТАЛААСАА ТӨРИЙН ГУРВАН ГАЙ 2016-03-07 103.23.51.1

АПТЕКЫН ЭЗЭН, БОСОО БАТЧИМЭГ, УЯНГА МЭТИЙН НӨХДИЙН ОРОЛЦОО БОЛ ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ УЛАМ Л ДОРДУУЛЖ, ТҮМЭН ОЛОНД ГАЙ ТАРИХ ҮЙЛДЭЛ БОЛООД БАЙГАА. НЭГ НЬ ТАМХИ ГЭЖ СОЛИОРЧ ХҮНД ГАЙ БОЛНО, НӨГӨӨ НЬ БОСОО БИЧИГ ЧУХАЛ, БОСООГООР ЮУ ЯАЖ ЧАДАХГҮЙ ХҮНИЙГ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛУУЛАХГҮЙ ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИНД ЗААГДСАН ХҮНИЙ ЭРХИЙГ ХОРИНО, НӨГӨӨ НЬ ХАРСАН БҮХНЭЭ ГАЦААН СААТУУЛЖ ПОПДОНО.

Зочин 2016-03-07 59.153.112.244

Монголын эмэгтэйчүүд эрчүүдээ бодвол хамаагүй давуу эрх эдэлдэг. Гэхдээ л шунал хязгааргүй юм даа. Алтан загасны эмгэн шиг л юм болох гээд байгаа юм.

Зочин 2016-03-07 150.129.141.245

202.9.41 үнэхээр үнэн хэлж байна.Хүүхнүүд бизнес хийж , захирал болж ажиллаж болно.Улс төр хийж хэрэггүй. Ядаж Ангела Меркель шиг болчоод Улс төрийн эмэгтэй болвол одоо яахав.

Зочин 2016-03-07 202.9.41.86

Eejuudee emee naraa hania halamjilj ur achaa halamjilaa. Bitgii erchuudtei zeregtseed tenegteed bai. Yamaan tolgoi yamband bagtahgui Yantgar hatan zarga zuuhgui Temeen tolgoi tengert garahgui Tentger avgai huuli zohiohgui gej ambasiin ueyees Mongolchuud uzdeg. Teneg mulguigaa medehgui gishuun said bolson avgai nar nambatai bail l daa. Hunii umnuus ichih muuhai yumaa. Zarim ni yu yarij baigaagaa medehgui oilgohgui shahu tuslahiinhaa beldsen ugiig evteihen unshij ch chadahgui ni balai yum. Zarim bur helee zajilaaduu.

Hiirhsen huuhnuuded 2016-03-07 202.170.69.98

Ene erguu Burmaagaa l har, Arviniigaa har. Uyangaagaa har. Tag bulh zalgisan Oyuniigaa har. Bataar Oyungerelee har. Benz egchiigee har. Ungursun Parliamenttai haritsuulbal 11-uulee gedeg chin ovoo l oluulaa sh d. Yu ch giiguulj chadku l bgaa biz dee?

Зочин 2016-03-07 43.228.130.63

hehehehe, amjih uu. emegtei hun urt vstei bogin uhaantai. emegteichvvd shiidver gargaj chaddaguin n notlogdsn asuud*****