Засгийн газар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 1-н болгож, сунгасан. Тиймээс арилжааны банкууд дээрх хугацаанд хүртэл ажиллахгүй бөгөөд иргэдийг банкны үйлчилгээг гэрээсээ онлайнаар авахыг уриалж буй.
Хэдийгээр банк хоорондын төлбөр тооцоо хэвийн явагдаж байгаа ч цахим банк, цахим карт ашигладаггүй иргэдийн хувьд байрны мөнгө буюу ус, дулаан, интернэтийн хэрэглээний төлбөрөө хэрхэн төлөх вэ, компаниуд ажилчдынхаа цалин зэргийг шилжүүлэхэд тодорхойгүй байдал үүсээд байгаа юм.
Энэ талаар Монголбанкнаас лавлахад “Өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комисст арилжааны банкуудын зарим салбарууд халдвар хамгааллын дэглэм дор, цөөн хүн хүлээж авч, иргэдэд үйлчлэх шаардлагатай байна гэх хүсэлтийг хүргүүлсэн. Одоохондоо ямар нэгэн чиглэл ирээгүй байна. Гэхдээ иргэд байрны мөнгөө төлөх, байгууллагууд ажилчдынхаа цалинг тавихдаа банк орох шаардлагагүй. Энэ бүх асуудлыг цахимаар шийдэх боломжтой. Харин их дүнтэй гүйлгээ хийх тохиолдолд бүх банкуудын төв оффис ажиллаж байгаа ” гэлээ. Өөрөөр хэлбэл, цахимаар төлбөр тооцоо хийдэггүй иргэдийн хувьд цаг хугацаандаа багтаан байрны төлбөрөө төлж чадахгүйгээс болж, цахилгаан, интернэтээ таслуулах нөхцөл байдал үүсээд байна.
Э.БУРАМ
Зочин 2020-11-17 64.119.20.111
Би Өвчний улмаас хэвтэрт орсон аавыгаа хардаг
Money gram-аар дүү маань гадаадаас мөнгө гуйвуултал банк ажлахгүй болсноос болж одоо хоол хүнс эм тарианы мөнгө ч үгүй боллоо.
Онлайн данс нээлгэх гэхээр биeэр очиж баталгаат гарын үсэг зурах боломжгүйгээс болж олгохгүй гэх юм
Хүнд байдалд ороод байна
Мөнгөө яаж авах вэ ?
Хариулж өгөөч
Зочин 2020-11-17 202.126.89.13
Эрхэмсэг Төр минь ээ, Өөрийн мэдэлд байгаа ганц банкаа ажиллуулж өгөөч ээ. Өлөн зэлмүүн хэцүү байна шүү.
zochin 2020-11-17 49.0.212.165
Зөвхөн МАН нам засгийн хүмүүст 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг хийж өгнө
Зочин 2020-11-17 66.181.161.58
Баячуудад үйлчилнэ, жирийа иргэдэд үйлчлэхгүй
Зочин 2020-11-17 66.181.161.58
Баячуудад үйлчилнэ. Жирийн иргэдэд үйлчилнэ. Их хэмжээ гэж хэд вэ
Зочин 2020-11-17 202.131.234.154
ковидын хорио цээрийн пэглэмийн үед тог таслахгүй л байгаа шд, нэг вмыг нөгөөгөөр далимдуулах дуртай хүмүүс шүү;(
Үнэн тэнэг 2020-11-17 202.55.188.38
Бизнесээ хаагаад . Гааль , банкаа хамгаалалтын журмын дагуу ажлуулаачээ . Жижиг бизнесийнхэн дампуурлаа
zochin 2020-11-17 14.207.6.147
Huduu sumand amidardag aaw eejdee gadadas western union r mungu shiljuuldeg ym, Mongol dansruu ni shuud ywuulchih bolomjtoi uilchilgee baihgui uchraas aaw eej mani bank deer ochij munguu usd r awah hereg gardag. Bank neeh heregtei, hun bolgon online banking ashiglah bolomjgui bn da
Зочин 2020-11-17 202.55.188.104
WU chin undur shimtgeltei shd. Ali ornoos shaltgaalaad Moneygram yumuu Ria. Bolj ugvul shuud banknii dans ruu ni hiivel shimtgel baga
зочин 2020-11-17 122.201.21.135
Хүнсний захууд ажиллаад байхад банкууд яагаад цөөхөн ч гэсэн салбаруудаа ажиллуулж болохгүй гэж? Цахимгүй хөгшчүүд бид дансандаа мөнгөтэй ч өлбөрч үхэх дээрээ тулах юм биз дээ6
Иргэн 2020-11-17 66.181.186.55
Төрийн банкаар үйлчлүүлдэг хүн болгон цахим картгүй, цахим банкаар үйлчлүүлдэггүй учраас төрийн банкны салбаруудаа тодорхой хугацаагаар ажиллуулж өгөхийг УОК, хотын даргад уламжилж зохих шаардлагатай арга хэмжээ авч өгөхийг хүсье.
Зочин 2020-11-17 202.55.188.104
Busad bankaa ch gesen ajilluul. Hudaldaa hugjil, Khaan, Golomt. Ene 3 tom bankaa ajilluulaach
Иргэн 2020-11-17 66.181.179.84
Цахим банкгүй хүмүүст хэцүү байна.Банкныхаа зарим салбарыг ажиллуулж өгөхийг хүсэж байна.
James Bowden 2020-11-17 202.9.46.223
I do not have a bank account that is suitable online for payments and I have been functioning on cash. Khan bank did not provide me with a bank card as I requested them to do so how do I undertake transactions and other things? I have had to contact the American embassy and take a loan to ensure that I have enough money to pay for food and other needs. We need open branches as soon as possible.
irgen 2020-11-17 43.228.129.40
Koved erdoo ADZO busad uil ajilgaagaa aldahgui bh ni chuhl humuuhii amidraid
Иргэн 2020-11-17 150.129.142.209
Бүх банкуудаа хязгаартай хуваариар ч юмуу хатуу хяналттай ажиллуулаач. Хүн болгон, ААН болгон цахим банкгүй шүү дээ.,
УОК, хотын дарга арга хэмжээ авч өгнө үү.
Зочин 2020-11-17 203.98.76.100
21-р зуунд амьдарч байгаа юм бол цахим банк хэрэглэж сураач. Утсаа маажаад хүн муулаад суухынхаа оронд наад утсаар чинь бүх гүйлгээг хийж болдог гэдгийг мэдэх хэрэгтэй ш дээ
Зочин 2020-11-17 202.55.188.104
Картгуй, интернет банкгуй хумуус банкуудын тев оффис дээр очиж менгее авч болхиймуу?