Уханиас өмнө Италид Covid-19 тархсан байжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Уханиас өмнө Италид Covid-19 тархсан байжээ

Уханиас өмнө Италид  Covid-19 тархсан байжээ

Шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 халдвар 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод бүртгэгдсэн хэмээн ДЭМБ албан ёсоор зарласан билээ.

Тэгвэл үүнээс гурван сарын өмнө 2019 оны есдүгээр сард Италийн хүн амын дунд уг халдвар тархсан байсныг тус улсын  Милан хот дахь Үндэсний хавдар судлалын хүрээлэнгийн судлаачид олж тогтоожээ. Иймд ДЭМБ-аас Италийн судлаачидтай холбоо барьж, баримтуудыг нь  нарийвчлан шинжлэх болсноо өчигдөр /2020.11.16/ мэдэгдсэн байна.

Албан ёсны мэдээлэлд Италид анхны халдвар 2020 оны хоёрдугаар сарын 21-нд Миланы ойролцоох жижиг хотод илэрсэн гэж мэдээлж байсан ч халдвар үүнээс өмнө чимээгүй тархсан байжээ. Цар тахалд хамгийн их хохирол амссан Италийн Ломбарди мужид ханиад томуу өмнөх оныхоос илүү өргөн хүрээнд тархаж байсан нь сэжиг төрүүлж байсан юм.

Италийн эмч мэргэжилтнүүд 2019 оны есдүгээр сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд 959 сайн дурын хүнд уушгинд нь хорт хавдрын шинжилгээ хийсэн байна. Гэтэл эдгээр хүмүүсийн 11.6 хувьд шинэ covid-19-ийн эсрэг биет үүссэн байжээ.

Эх сурвалж: Reuters, Weforum

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж