Туялзуур сэлэмний улсын аваргууд тодров | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Туялзуур сэлэмний улсын аваргууд тодров

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Туялзуур сэлэмний улсын аваргууд тодров

Туялзуур сэлэмний "Улаанбаатар 2016" насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд M Plaza төвд боллоо. Тэмцээнд 6 клубын 80 орчим тамирчин ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдсөн.

ДҮН:

Ганцаарчилсан:

Эрэгтэй:

1. Ц.Жигжидсүрэн (Дуэль клуб)
2. Б.Амарболд (Хангарьд клуб)
3. Б.Батхүү (Хангарьд клуб)
Э.Бат-Эрдэнэ (УБ Фенсинг клуб)

Эмэгтэй:

1. Б.Гэрэлмаа (Хангарьд клуб)
2. Б.Цолмон (УБ Фенсинг)
3. Г.Халиунаа (УБ Фенсинг)
М.Нямжаргал (Уурхайчин клуб)

Багийн төрөл:

Эрэгтэй

1. "УБ Фенсинг – 1"
2. "Хангарьд"
3. "Уурхайчин"

Эмэгтэй:

1. "Хангарьд"
2. "УБ Фенсинг – 1"
3. "Уурхайчин"

Багийн дүнгээр:

1. Ш.Цогтбаатар захиралтай, Л.Шинэтулга дасгалжуулагчтай, "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн дэргэдэх "Хангарьд" клуб – 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл

2. Г.Алтангэрэл эзэнтэй, Г.Халиунаа дасгалжуулагчтай "УБ Фенсинг" клуб – 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл

3. Ц.Жигжидсүрэн эзэнтэй, Ц.Жигжидсүрэн дасгалжуулагчтай "Дуэль" клуб – 1 алт
4. М.Отгонбаяр захиралтай, Б.Хатанзориг дасгалжуулагчтай "Багануур" ХК-ийн "Уурхайчин" клуб – 3 хүрэл


 


Нэмэлт мэдээллүүд:

– УАШТ-ний эрэгтэйчүүдийн 5, эмэгтэйчүүдийн 4, багийн 3 дахь удаагийн тэмцээн

– Ц.Жигжидсүрэн (Дуэль клуб), Э.Дөлгөөн (УБ Фенсинг), Б.Цолмон (УБ Фенсинг), Э.Нямлхагва (УБ Фенсинг) нар СПОРТЫН МАСТЕР цолоо гардлаа.

– Б.Гэрэлмаа насанд хүрэгчдийн УАШТ-ний ганцаарчилсан төрөлд 4 дэх удаагаа, багийн төрөлд 2 дахь удаагаа түрүүлэв.

– 2016 оны өсвөрийн Улсын аварга Б.Амарболд (Хангарьд) мөнгө, М.Нямжаргал (Уурхайчин) хүрэл медаль хүртлээ.

– Спортын мастер Ц.Жигжидсүрэн (Дуэль) анх удаа насанд хүрэгчдийн улсын аварга боллоо.

– Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсаас анхны олон улсын шүүгч төрснийг (А.Халиунаа) албан ёсоор зарлалаа.

– Нээлтийн ёслолд МТСХ-ны Удирдлагууд болон ЭМСЯ-ны Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, МҮОХ-ны мэргэжилтэн П.Тунгалаг, ИБУИНВУ-ын Цог Жавхлант Хатан хааны Элчин сайд Катерин Арнольд, Тайвань улсаас Монгол улсад суух төлөөлөгч Марк Хуан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

– Нээлтийн ёслолын үеэр Япон Улсын Аомори муж, Имабэцү хоттой хамтран хэрэгжүүлж буй “Токио 2020” хөтөлбөрийн хүрээнд хамтарсан бэлтгэлд оролцох эхний ээлжний 5 тамирчин, дасгалжуулагчийн нэрийг зарлав. Тамирчид 3 дугаар сарын 19-ний өдөр Япон Улсыг зорино.

o Б.Хатанзориг (Дасгалжуулагч, “Уурхайчин клуб”)
o Александр Ровнягин (МТСХ-ны Зөвлөх дасгалжуулагч)
o Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд)
o У.Маргад-Эрдэнэ (Уурхайчин)
o Б.Амарзаяа (Уурхайчин)
o М.Нямжаргал (Уурхайчин)
o Ө.Хишигдэлгэр (Уурхайчин) тус тус явах юм.

МОНГОЛЫН ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ ХОЛБОО

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс