Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Carbon Audio компанийн бүтээсэн Bluetooth спикерийг танилцуулъя.

"Zooka" нэртэй энэхүү спикер нь нөүтбүүк, гар утас, таблет гээд Bluetooth-тэй бүх хэрэгсэлтэй таарч ажиллах юм. Мөн цилиндр хэлбэртэй ба ардаа тогтоогч хөлтэй учир iPhone, iPad гээд олон хэрэгслүүдийн суурь болох боломжтой.
 
Энэхүү спикер нь цэнэгээ маш удаан барих чадвартай ба дүүрэн цэнэглэсэн үед зогсолтгүй 8 цаг ажиллах чадвартай.

Мөн доод хэсэгтээ ердөө дөрөвхөн товчтой тул ямар ч хүн хэрэглэхэд хялбар байх юм.

Гоёмсог загвартй энэхүү спикер нь 9 өөр өнгийн сонголттой бүтээгдсэн бөгөөд одоо Apple Store-д 99.95 долларын үнэтэй худалдаалагдаж байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж