Зүүн өмнөд Азийн Бирмифйн эргээс олдсон хуван дотор 99 сая жилийн настай гүрвэл олджээ. Шинэ олдвор нь хэвлээр явагчдын хөгжлийн түүхийн зарим нэг алдагдсан үеийг нөхөн мэдэхэд тус болно гэж эрдэмтэд үзэж байна.
Олдворын талаар Science Advances сэтгүүлд нийтэлжээ. Бирмийн Качин муж хавиас нийтдээ хуванд хадгалагдсан 12 гүрвэлийг олсон байна. Эдгээр гүрвэл аварга биет динозавруудтай нэг цаг үед амьдарч байсан гэж эрдэмтэд хэлж байна. Нэн ялангуяа гүрвэлийн төрлүүд болох геккон, хамелеоний эртний төрлүүдийг хувнаас олжээ. Тэдний зарим нэг нь маш онцгой хадгалагдан үлдсэнийг эрдэмтэд онцолж байна. Тухайлбал, нэг геккон хэлээ сунгасан байдалтай хадгалагдан үлдсэн байна. Түүний хэлний үзүүр нь одоо байгаа гүрвэлийн төрлүүдэд байхгүй нарийн байгаа аж. Бас нэг гүрвэл хилэнц, олон хөлтийн хамт хуван дотор үлджээ. Энэ нь эртний гүрвэлүүд эдгээр амьтдаар хооллодог байсныг илтгэж байна хэмээн эрдэмтэд дүгнэж байна.
Бирмийн энэ олдвор нь гүрвэл Африк тивээс үүсэлтэй гэсэн өмнөх онолыг няцааж байгаа юм.
А.ШАРАВ