Шүүхээс Г.Загдаад 6.2 жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Шүүхээс Г.Загдаад 6.2 жилийн хорих ял оноолоо

Шүүхээс Г.Загдаад 6.2 жилийн хорих ял оноолоо

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа,  түүний эхнэр Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.11.17/ боллоо. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан бүх шатны шүүх хуралдааныг хойшлуулсан ч шүүхээр зайлшгүй орох шаардлагатай буюу цагдан хорих, зөрчлийн яаралтай хурлуудыг хийж буй.

Тэгвэл шүүхээс өнөөдөр  Г.Загдаад зургаан жил хоёр сар,   Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноожээ.

Арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болсон шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Амарсайхан, Г.Загдаа нарыг доорх зүйл заалтад дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчид хохирлын төлбөр төлөх тав хоногийн завсарлага авах санал гаргаж шүүх хуралдааныг өнөөдөр товлосон нь энэ юм. Улмаар шүүхээс  Г.Загдааг цагдан хорьж, Г.Амарсайханыг хувийн батлан даалтад гаргасан байдаг.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон бол С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус, тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  юм. 

Хэргийг эргэн сануулахад,  иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг.  Энэ оны дөрөвдүгээр сарын 9-нд иргэн Д.Халиунаа мэдээлэл хийх үеэр “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдсэн байдаг.

Энэхүү мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, шалгаж байсан билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж