Хүчирхийллийг эсэргүүцэж залуус жагслаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хүчирхийллийг эсэргүүцэж залуус жагслаа

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Хүчирхийллийг эсэргүүцэж залуус жагслаа

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаалыг зохион байгууллаа. Тусгаар тогтнолын талбайд тэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ийнхүү дөрөв дэх жилдээ нэгджээ. Зөвхөн олноороо цуглаж жагсахаас илүү “Хувьсгалын төлөөх тэмцэл” сэдвийн хүрээнд зургийн урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон нийтийг уриалах нь чухал гэж иргэний байгууллагууд үзсэн байна.  Мөн тэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн хувилбарыг яаралтай батлахыг УИХ-аас шаардаж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн жил 638 хүн эрүүл мэндээрээ, 12 хүн амь насаараа хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 57 хувь нь нийслэл хотод 43 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдэж байна. Хүчирхийллийн хэрэг сүүлийн жилүүдэд өссөн учир хоёр  жилийн өмнө цагдаагийн байгууллагын дэргэд хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах түр байрыг ажиллуулж эхэлсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тус байранд 259 эмэгтэй, 529 хүүхэд, таван эрэгтэй хүн түр оршин суужээ.

“Нэг тэрбумаараа тэмцье” буюу “ONE BILLION RISING” эсэргүүцлийн арга хэмжээ нь V-day хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн олон улсын хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2013 оноос жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн аж.
Энэхүү үйл ажиллагаагаар нэг тэрбум охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүсийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан тэмцэх, шаардахыг уриалдгаараа онцлогтой юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-07 103.57.94.165

Хэдэн инээд алдсан хүүхнүүд жагссан байх юм.

Зочин 2016-03-07 122.201.31.49

gajiguud. transgenderch geh shig. porno kino ih uzejdee

Hunee hun bolgoh 2016-03-07 122.201.24.177

Huneehun bolgoh ni chuhal, Hun hundee chono gesen Jungliin huuliar yavj bolohgui.

ЙУЭЯР 2016-03-07 202.179.11.98

ЯГ ҮНЭНДЭЭ НААД ЖАГСААЛ ЧИНЬ ХҮЧИРХИЙЛЭЛД УРИАЛСАН АГУУЛГАТАЙ БАНА ЯЛАНГУЯА ТЭР ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХ ЭНЭ ТЭР ГЭЖ СОЛИОРООД БАЙГАА ЦААС БАРЬСАН МЭЛГЭР НОГООН ХАСАГ ХҮҮХЭН ЭНЭ ТЭР ЮУ ХҮСЭЭД ЯАХ ГЭЭД БАЙНАА ААН ЗҮГЭЭР БАЙХАД ЗҮГЭЭР БАЙГААРАЙ

Зочин 2016-03-07 59.153.87.25

naaduul chin Muunii hen shde

Зочин 2016-03-07 203.91.115.35

1921 оноос өмнө Монголд хүчирхийлэл байгаагүй юм Харин коммунистууд энэ баярыг бий болгосноор хүчирхийлэл бий болсон юм

Бямбасайхан 2016-03-07 202.9.41.183

Солиотой новшнууд Монголд ийм бусармаг зүйл хэрэггүй, устгах хэрэгтэй

Зочин 2016-03-07 43.228.130.63

yu soliorood jagsaad bga boldoo iim ardchilsan niigemd amidarch bj. mngld hussen yumaa l hj duraaraa amidartsgaaj bga bzdee

Зочин 2016-03-07 59.153.115.53

( МАРТЫН - 8 ) Мандтугай , манай ээж Жаргатугай !