Жо Байден: Трамп суудлаа тавьж өгөхгүй бол улам олон хүн үрэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

Жо Байден: Трамп суудлаа тавьж өгөхгүй бол улам олон хүн үрэгдэнэ

Жо Байден: Трамп суудлаа тавьж өгөхгүй бол улам олон хүн үрэгдэнэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Жо Байден "Хэрвээ Трамп суудлаа тавьж өгөхгүй удсаар байвал улам олон хүмүүс үхсээр байх болно" хэмээн анхааруулжээ.

Тэрбээр Делавэйр мужид илтгэл тавьж байхдаа цар тахлыг дарахын тулд хүн бүр хамтарч ажиллах хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэж, Трампыг ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь аль аль талдаа ичмээр байдал үүсгэж байгааг ярьсан байна.

Түүнээс гадна тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн цахим хуудас дээрээ Трампад хандан “Тоглоом хийхээ болино уу!” хэмээн бичсэн байна.

Сонгуульд ялалт байгуулахад 270 төлөөлөгчийн санал авахад хангалттай байдаг бол Жо Байден 306 санал авсан билээ. Гэтэл Дональд Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн зэрэгцээ өөрийн твиттертээ “Би сонгуульд ялсан” хэмээн жиргэсээр.

Байдены зөвлөхүүдийн мэдээлж байгаагаар бол Трамп ийнхүү суудлаа хүлээлгэж өгөхөөс татгалзаж байгаа нь Ардчилсан намын вакцины талаар бодлогоо хэрэгжүүлэхэд асар их саад хийж байгаа юм. Тиймээс ч Жо Байден энэ долоо хоногт тавьсан илтгэлдээ “Трампын үйлдэлд ямар ч хариуцлага алга. Тэр үүнийг зөвхөн улс төр гэдгээс гадна ард иргэдийнхээ амь насыг аврах чухал асуудал гэдгийг ойлгохгүй байна. Трамп хамтран ажиллахгүй л бол цаашид бүүр ч олон хүн үхсээр байх болно” хэмээн хэлсэн байна.

Түүний мэдээлж буйгаар бол Байдены баг нэгдүгээр сарын 20 гэхэд байдал өөрчлөгдөөгүй байвал вакцинтай холбоотой төлөвлөгөөгөө өөрсдөө хэрэгжүүлж эхлэх гэнэ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж