Covid-19: ДЭМБ-ын төв байр халдварын голомт болжээ | News.MN

Covid-19: ДЭМБ-ын төв байр халдварын голомт болжээ

COVID-19

Covid-19: ДЭМБ-ын төв байр халдварын голомт болжээ

Covid-19: ДЭМБ-ын төв байр халдварын голомт болжээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ Женев хот дахь төв байранд Covid-19 халдвар кластер буюу голомтлон тархсан тухай тус байгууллага өчигдөр /2020.11.16/ мэдэгджээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш ДЭМБ-ын төв байранд нийт 65 хүн халдвар аваад байгаа ба өнгөрсөн долоо хоногт л гэхэд таван хүнээс халдвар илэрчээ.

Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал ерөнхийдөө сайн байгаа бөгөөд заримд нь шинж тэмдэг илрэхгүй байгаа гэнэ.

Швейцарийн Женев хот болон Вауд муж нь өдгөө цар тахлын тархалт хамгийн өндөр дэлхийн бүс нутгуудын нэгд тооцогдож байгаа юм.

Дашрамд дурдахад, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус халдвар авсан хүний хавьтал болсныхоо дараа 17 хоног тусгаарлагдаж байгаад өчигдрөөс ажилдаа эргэн орсон байна.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-17 202.179.24.18

Гадны төсөл болон ДЭМБ бүгд л өөр зорилготой, учиргүй дагаж далдагнах хэрэггүй,ядуу буурай орнууд ын нөхөд бусдын үгээр эх орон ард түмэнээ гэхгүй өөрийгөө бодож …..

Avatar

Монгол 2020-11-17 64.119.19.233

Европ ДЭМБ -ийг хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцэж эхэлсэн бол Америк улс аль хэдийн тоохоо больсон. Бид ч гэсэн хэнийг сонсох эсэхээ бодох л цаг болсон шүү. Хоёр агуу гүрэн хаяанд маань дүнхийж байгааг бүү март

Avatar

/*-*/ 2020-11-17 49.0.212.165

Бас улааны суртал ухуулга байна, энэ сайтад мэдээ бичээд байгаа юмнууд бүгд хоцрогдсон улаантны үлдэгдлүүд

Avatar

Badarch taxar 2020-11-17 103.212.119.72

Tegnee tegne oorsdiigoo mallaj chadahgvi baij delhiid zaagaad baih yum

Avatar

ццц 2020-11-17 66.181.191.91

энэ т1 сармагчингаар удирдуулсан газар ингэхээс яахав

Avatar

Зочин 2020-11-17 66.181.184.184

Хэ хэ одоо манай эмя яанаа юм л бол дэмб тэгж ингэж бна гээд л оорийн толгойгуй оюун ухаангуй юм шиг бсан удирддаг толгой нь халдварын голомттой хэлэх боломжгуй болчихлоо доо

Avatar

Зочин 2020-11-17 202.21.109.92

ХАХА

Avatar

Хотын уугуул иргэн 2020-11-17 103.229.122.88

ДЭМБ-ын ам харалгүй бид өөрсдөө өөрийн онцлогт тулгуурлаж ажил гэсэн үг. Элдэв бусад орны "туршлага, зөвлөмж " гэх юм байхгуй гэдгийг дээр дооргүй ойлгож ажиллах цаг болсон гэдгийг хэлээд байна.

Avatar

Зочин 2020-11-17 202.55.188.36

Туршлага, зөвлөмжийг нь дагаагүй бол Монгол аль эрт тараагаад вирусдээд дууссан байгаа. Вирус гэж юу болохыг биднээс илүү нарийн мэдэж байгаа хүмүүс чинь наадуул чинь. Эцсийн эцэст вакциныг хэн гаргаж хэн хэрэглэх үү. Тэд гаргаж бид хэрэглэнэ.

Avatar

Зочин 2020-11-17 202.9.46.228

эрүүл мэндийн яам барьцах юмтай болждээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж