Covid-19: ДЭМБ-ын төв байр халдварын голомт болжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: ДЭМБ-ын төв байр халдварын голомт болжээ

Covid-19: ДЭМБ-ын төв байр халдварын голомт болжээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ Женев хот дахь төв байранд Covid-19 халдвар кластер буюу голомтлон тархсан тухай тус байгууллага өчигдөр /2020.11.16/ мэдэгджээ.

Цар тахал эхэлсэн цагаас хойш ДЭМБ-ын төв байранд нийт 65 хүн халдвар аваад байгаа ба өнгөрсөн долоо хоногт л гэхэд таван хүнээс халдвар илэрчээ.

Халдвар авсан хүмүүсийн биеийн байдал ерөнхийдөө сайн байгаа бөгөөд заримд нь шинж тэмдэг илрэхгүй байгаа гэнэ.

Швейцарийн Женев хот болон Вауд муж нь өдгөө цар тахлын тархалт хамгийн өндөр дэлхийн бүс нутгуудын нэгд тооцогдож байгаа юм.

Дашрамд дурдахад, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус халдвар авсан хүний хавьтал болсныхоо дараа 17 хоног тусгаарлагдаж байгаад өчигдрөөс ажилдаа эргэн орсон байна.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж