ОХУ-ын Статистикийн холбооны алба (Росстат)-ны урьдчилсан мэдээнээс харахад Оросын эдийн засаг нь Европын орнуудтай харьцуулахад «ковидын хямрал»-ыг илүү сайн үзүүлэлтүүдтэй даван туулж байна. Хоёрдугаар улиралд «Дружба» хоолойгоор газрын тосны хангамжийг сэргээсэн нь ДНБ-ийг дэмжсэн. Харин гуравдугаар улиралд Оросын газрын тосны экспорт уналтад орсон ч ДНБ-ий өсөлт санаснаас өндөр гарав.
Эдийн засгийн хөгжлийн яам ч, Төв банк ч 2020 оны ДНБ-ий динамикийн тухай өмнөх таамаглалуудаа сайжруулсан. Тухайлбал, ЭЗХЯ төсвийн төсөөлөлдөө эдийн засаг 5%-иар унана гэж байсан бол 2-р улирлын гүйцэтгэл хүлээлтээс давж, зундаа ДНБ эрчимтэй сэргэж эхэлсэн учир өмнөх хувилбараа сайжруулж, 3.9%-иар унана гэжээ.
Бараа таваарын дотоодын хэрэглээ эрс сайжирсан: өмнөх улиралд 16%-иар буурсны дараа жилийн дүнгээр ердөө 2.5%-иар буурч байгаа нь ДНБ-ий динамикийг 4 орчим пунктээр сайжруулах ёстой байв. Нийтийн хоолны болон бусад бараа, үйлчилгээний салбарт сайжралууд байгаа ч тэрхүү өсөлт нь багахан учир ДНБ-д оруулах хувь нэмэр нь мэдэгдэхүйц доогуур байна. Хилээ хаасан ч Засгийн газраас хүн амдаа тодорхой хэмжээний тэтгэмж тэтгэлэг олгож байгаа учир хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ өсөж байгаа нь гуравдугаар улиралд ДНБ-ий динамикийг дэмжих хүчин зүйл болж өгнө.
Гол төлөв газрын тос, байгалийн хий болон бусад бараа бүтээгдэхүүний экспорт болон нөөцийн хуримтлал нь ДНБ-ий динамик хоёрдугаар улиралд хүлээлтээс давах боломжийг олгосон гэж Төв банк 10-р сарын мөнгөний бодлогын тайландаа тэмдэглэв.
Эх сурвалж: forbes.ru
Холбоотой мэдээ